ДНБ хэмээх хэмжүүр өдөр тутам хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурьдагддаг. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ гэх ойлголтыг энгийнээр тайлбарласныг хүргэе.
1934 онд АНУ-ын эдийн засагч Simon Kuznets анх эдийн засгийн уг хэмжүүрийг тухайн үеийн эдийн засгийн хямралын явц, үр дүнг тооцон гаргах зорилгоор бий болгосон байна.
Тэрээр энэхүү эдийн засгийн хэмжүүр онол нээлтээрээ 1971 онд Нобелийн шагнал хүртжээ.
Үйлдвэрлэлийн аргаар ДНБ нь шинээр бий болсон нэмэгдэл өртөг аль салбарт бий болсныг харуулдаг. Үүнийг ДНБ-ий ӨСӨЛТ гэж ойлгож болох юм.
Харин эцсийн ашиглалтын аргаар ДНБ нь үйлдвэрлэгчдийн бий болгосон нэмэгдэл өртгийг зах зээлийн арилжаа солилцооны эцэст хаана, ямар хэлбэрийн өртөг болгож ашигласныг харуулна. Энэ нь ДНБ-ий ЗАРДЛЫН ӨСӨЛТ.
Дотоодын үйлдвэрлэлийг эргэлтэд оруулах, хүн бүр ажилтай, орлоготой байх, гаднаас бараа бүтээгдэхүүн авах (импорт) бус, гадаад зах зээлд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг (экспорт) гаргах нь улс орны эдийн засагт сайн нөлөө үзүүлдэг.
Сэтгэгдэл ( 0 )