Газрын тос дамжуулах хоолой барих тендерт 15 компани оролцоно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 14

Газрын тос дамжуулах хоолой барих ажлын гүйцэтгэгчийг сонгох олон улсын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, хураангуй жагсаалтад орсон 15 компанид тендерийн баримт бичгийг хүргүүлсэн нь Засгийн газрын 100 хоногт уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хийсэн онцлох ажлуудын нэг гэж УУХҮЯ-наас мэдээллээ. Энэ хүрээнд хийсэн ажлуудынхаа талаар дараах мэдээллийг өгч байна.

 

  • ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулах, трассыг эцэслэн тогтоох Ажлын хэсэг байгуулсан.
  • Төслийн инженер-геологийн хээрийн судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
  • Дамжуулах хоолойн трассыг эцэслэн тогтоож, геодези, зураг зүйн мэдээллийн санд бүртгүүлсэн.
  • Сонгон шалгаруулалтын үнэлгээний хороо байгуулсан.
  • Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын урилгыг “Pipeline and Gas Journal” сэтгүүлд нийтэлж, санал ирүүлсэн 23 компаниас урьдчилсан шалгаруулалт хийгдэж, 15 компанийг хураангуй жагсаалтад оруулсан. Улмаар хураангуй жагсаалтад орсон 15 компанид дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тендерийн баримт бичиг хүргүүлсэн байна.  

Уг ажлын бүтээн байгуулалтын хугацаанд 500 ажлын байр бий болох аж.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top