Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 15.7 хувиар өслөө гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Үндэсний тооцоо шинжилгээ судалгааны газрын дарга А.Дэмбэрэл “Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2021 оны нэгдүгээр улиралд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 9.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.5 хувиар өслөө. 2010 оны зэрэгцүүлэх үнээр 3.7 их наяд төгрөг болж, 15.7 хувиар өслөө” гэв.
Тодотгоход, Үндэсний статистикийн хороо Дотоодын нийт бүтээгдэхүүнийг НҮБ-ын Статистикийн комиссоор баталсан, олон улсын аргачлалын дагуу гурван аргаар тооцдог. Гурван аргаар тооцохын давуу тал нь илүү нарийвчлах, хооронд нь уялдаа холбоотой байлгах, алдаагүй тооцсон гэдгээ хянах боломжийг өгдөг гэж тайлбарладаг.
Эдийн засгийн хэмжээг тооцох 3 арга нь зөвхөн тооцоогоо хянах төдийгүй эдийн засгийн хөгжлийн түргэсгэх, зөв залах, хөгжлийн загварыг тодорхойлох зэргээр өргөн ашиглагддаг. Өөрөөр хэлбэл, Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг үйлдвэрлэлийн аргаар тооцохдоо буруу тооцсон байна уу гэдгээ шалгах боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн хэрэглээн дээр эсвэл орлого дээр дутуу тооцсон байна уу гэдгээ хянах боломжтой. Эцсийн ашиглалтын арга, орлогын аргаар тооцоод, уялдуулж шалгадаг гэсэн үг. Гурван тооцоогоо баланслуулж, “Нөөц ашигласны хүснэгт”-ийг гаргадаг. Тэгж байж манай Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ зөв гарч байна уу гэдгээ тогтоодог гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбарладаг юм.
Тэгвэл 2020 оны эхний улиралд 10.7 хувийн уналттай гарч байсан Монголын эдийн засаг 2021 оны эхний улиралд 15.7 хувийн өсөлттэй гарлаа. 15.7 хувийн өсөлтийн бүтцийг харвал:
Харин хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 2021 оны эхний улиралд 6.6 хувиар буурчээ. Энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүнд -0.3 пунктээр сөргөөр нөлөөлсөн байна. Энэ бууралтад бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 21.8 хувиар буурч, том малын зүй бус хорогдолт 87.9 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг оны эхний улиралд 34.1 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд:
Сэтгэгдэл ( 0 )