Банкуудад 275 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17

Мөнгөний бодлогын хорооны 2021 оны  гуравдугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийн дагуу Монголбанк энэ  оны хоёрдугаар улирлын ээлжит репо арилжааг өнөөдөр /2021.05.17/ зохион байгуулжээ.

Төв банкнаас 350 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарлаж, 6 банкнаас нийт 275 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүлсэн байна.

Уг санхүүжилтээр банкууд:

  • Жижиг, дунд үйлдвэрлэл
  • Уул уурхайн бус экспорт
  • Үйлчилгээ
  • Боловсруулах үйлдвэрлэл
  • Хоёр зуу болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээдэд зээл олгох юм.

 

Репо санхүүжилтийн зээлийг Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Төрийн,  Хас, Капитрон, Тээвэр хөгжлийн, Кредит, Богд банканд хандаж авах боломжтой гэж Төв банкнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top