Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр боллоо.
Энэ удаагийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах хөтөлбөр, дулаан, эрчим хүч, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дагуул хот, “Богдхан төмөр зам”, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "хөдөө рүү урсгал гарах тусам дэмжлэгтэй байна. Дөнгөж сургууль төгссөн хүн орон нутагт очиж, ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцдог, хөдөөгийн нэмэгдэл гэж өгдөг болно. Татвар болгон шатлалтай байна. Хэрвээ орон нутагт компанийнхаа оффисыг байгуулвал тэр нь илүү дэмжлэгтэй байх юм" гэдгийг тодотгож байлаа.
Тэрбээр энэ саналаа өмнө нь Ерөнхий сайдаар томилогдох үедээ ч илэрхийлж байсан билээ. Тодруулбал,
Дээрх чиглэлийн дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр явууллаа.
Сэтгэгдэл ( 3 )
Зөв. Ажил амьдралгүй энд лай болж бснаас төрсөн нутагтаа очоод эзэн сууцгаа.
Ёстой зөв.
yostoi zuv huduunuus ireed huduuruugee butsdag baih heregtei.