Засгийн газрын гишүүд өнөөдөр (2021.05.19) нийслэлийн удирдлагуудтай хамтран өргөтгөсөн байдлаар хуралдаж, хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа. Тодруулбал, түгжрэл бууруулах санхүүгийн асуудлыг шийдэх түүхэн шийдвэрийг танилцуулав.
Нийслэлийн иргэдийн дунд явуулсан судалгаагаар 85 хувь нь түгжрэлийг яаралтай бууруулах ёстой гэсэн санал илэрхийлээд буй. Тиймээс Улаанбаатар тэг зогсолтод ороход ойрхон болсон, нийслэлчүүд жилдээ 35 өдөртэй тэнцэх хугацааг зам дээр өнгөрүүүлж байгаа тухай Хотын дарга танилцуулсан юм.
Түгжрэлээс болж алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал энэ хэвээр байвал 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо гарсан байдаг ажээ.
Тэгвэл нийслэлийн өмнө тулгамдаад байсан санхүүгийн асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас дэмжлээ. Ингэснээр жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлийн түгжрэлийг бууруулахад зарцуулахаар болж байна.
Хотын дарга Д.Сумъяабазар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийх үеэрээ "Нийт тээврийн хэрэгслийн 54,1 хувь нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож байна. Нэгдүгээрт, автозамын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд дунджаар 13 км цаг хурдтай хөдөлгөөнд оролцож байна. Оргил ачааллын үед 8,9 км цагийн хурдтай оролцдог. Дэлхийн стандартаар 13 км цаг гэдэг бол тэг зогсолт гэж нэрлэгддэг учир Улаанбаатар тэг зогсолт хийгээд байна. Дөрөвдүгээр сарын 9 буюу хөл хорио тогтоохын өмнөх өдөр тэг зогсолт болсон.
Хоёрт, Гол автозамуудын даацыг 2010 онтой харьцуулахад 3 дахин хэтэрсэн.
Гуравт, Түгжрэлээс үүдэж алдагдсан боломжийн нийт өртөг 2024 онд ДНБ-ий 10 хувьд хүрэхээр байна.
Дөрөвт, Нийслэлийн нэг иргэн өдөрт 2,5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж байна.
Иймд гол автозамуудын хажуугаар туслах зам нэмэх, метро, транзит тээвэр ашиглалтад оруулах, урт олон тэнхлэгтэй автобус ашиглалтад оруулах шаардлага байна.
Түгжрэлээс үүдэн гарч байгаа шатахуун, цаг хугацааны зардлыг тооцож үзэхэд, 2020 онд 2,7 их наяд төгрөг буюу 1 тэрбум ам.долларын алдагдал улсаараа хүлээжээ. Энэ байдлаараа 2025 онд 24,3 их наяд буюу 8,5 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр харагдаж байна" гэх судалгаа, тоон мэдээллийг онцлон танилцуулж байсан юм.
Сэтгэгдэл ( 5 )
Энхтайвны гүүрийг янзалдаг шигээ юм хийвээ, хотын даргаа. Сүхний иш хийх гэж зорсоор байгаад шүдний чигчлүүр хийчихлээ гэдэг шиг тал талаас нь шомбодож байгаад хачин муухай юм хийёихвээ, Ядаж япон солонгосоор метрогоо тавиулчихаарай даа
Хөдөө орон нутгаа хөгжүүлэх талаар юм бодоочээ хот руу орж ирэх нүүдлийг яаж зогсоох гэж бна
Хотын дарга хаалтаа нээж хаагаад үлгэр туйлсаа ярьсаар л бна уу сонгуулийн шоу гээд өөрөө хэлчихлээ
Бодитой ажил тухайвал баруун 4 замыг гүүрэн урсгалтай болгох гм бодитой ажил хийх хэрэгтэй
Зах замбраагүй газар олголт ..Газрын наймааны ”ач тус” эрх мэдэлтнүүд газар хаа сайгүй олгосных..үр дүнд нь эггийн иргэд л машинаа ачуулах түгжрэхээс авахуулаад хохирох юм даа МАНАН