Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн цахим хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Үүгээр хуулийн төслийг холбогдох төрийн байгууллага болон санхүүгийн салбарын мэргэжлийн холбоодод танилцуулах, санал авах ажиллагааг эхлүүлж буй аж.
Хэлэлцүүлгийг нээж Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн үг хэлж, ажлын хэсгээс санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын шилдэг туршлага, зөвлөмжүүд, хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага, тандан судалгаа, хуулийн төслийн зорилго, бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ, хуулийн төсөл батлагдсанаар үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дүнгийн талаарх илтгэлүүдийг тавьсан байна. Мөн шүүхийн бус журмаар санхүүгийн хэрэглэгч болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын маргааныг шийдвэрлэх тогтолцоо болон олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг сэдвээр танилцуулга хийгдэж, хэлэлцүүлгийн явцад оролцогчдын асуултад хариулж, санал солилцжээ.
Сэтгэгдэл ( 0 )