Монгол-Оросын худалдааны хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

МҮХАҮТ-аас  ОХУ-ын "Деловая Россия",  Орос-Азийн бизнес эрхлэгчдийн холбоотой хамтран "ОХУ-тай худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх" сэдвээр цахим уулзалтыг зохион байгуулжээ. Арга хэмжээнд Оросын талаас 20, Монголын талаас 28 ААН оролцсон байна.

Цахим уулзалтаар Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй хэлэлцүүлэг хийгдэж, тулгарч буй саад бэрхшээлийг хэлэлцэн, цаашид хоёр орны бизнес эрхлэгчид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлцгээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top