Олон улсын хадгаламж, зээлийн хоршоодын зөвлөл /ICURN/-өөс гишүүн байгууллагуудынхаа дунд цар тахлын нөлөөнөөс шалтгаалсан өөрчлөлтөд хэрхэн зохицож байгаа талаар хийсэн судалгааны үр дүнг СЗХ-ноос цувралаар хүргэж байна.
Судалгаанд хамрагдсан нийт 27 орноос энэ он гарсаар “Ковид-19” цар тахлын улмаас хадгаламж, зээлийн хоршоодын үйл ажиллагааг зогсоох тохиолдол хоёр улсад гарсан байна. Харин өнгөрсөн онд нийт судалгаанд хамрагдсан орнуудын 73 хувь нь үйл ажиллагааг нь зогсоогоогүй гэдэг хариулт өгсөн бол 12 хувь буюу 3 улсад цар тахлын нөлөөнөөс үүдэлтэйгээр мөн 15 хувьд нь зөвхөн хатуу хөл хорионы улмаас үйл ажиллагааг нь зогсоож байсан аж. Судалгааны үр дүнг Их-20-ийн орнууд ба бусад гэх байдлаар ялгахад хөл хорионы дэглэмийн улмаас түр хугацаанд үйл ажиллагааг нь зогсоосон орнуудын үзүүлэлт Их-20-ийн орнуудад 8 хувь бол бусад оронд 23 хувьтай байна.
Харин зохицуулагч байгууллагуудын хувьд судалгаанд оролцогч 27 улсаас 10 улсын зохицуулагч байгууллага 20 хүртэл хувь, 4 зохицуулагч байгууллага 50, 7 улсынх 80, 6-н зохицуулагч байгууллага 100 хувь ажлын байрнаасаа ажиллаж байгаа аж. Түүнчлэн халдвар хамгаалал, хөл хорионы улмаас хадгаламж, зээлийн хоршоодод хийх газар дээрх хяналт шалгалтыг ихэвчлэн зайнаас хийж байсан бол судалгаанд оролцсон 8 зохицуулагч байгууллага газар дээрх шалгалтын хэлбэртээ эргэн шилжсэн байна.
Хадгаламж, зээлийн хоршоодын хувьд ч бүх гишүүдийн болон тэргүүлэгчдийн, хяналтын зөвлөлийн хурлаа цахимаар зохион байгуулах нь өмнөх онтой харьцуулахад эрс нэмэгджээ.
Дээрх графикт үзүүлсэн бусад гэсэн ангилалд зохицуулагч байгууллага нь хадгаламж, зээлийн хоршоодын үйл ажиллагааны арга барилд уян хатан хандах, нэмэлт мэдээлэл өгөхийг шаардах, зах зээлийг удирдах талаар зааварчилгааг нэмэгдүүлэх, таамаглах боломжгүй эрсдэлийг урьдчилан таамаглах хэрэгцээ үүссэнийг харуулж буй юм.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ хэнд ч хэрэггүй мэдээлэл бна. Хөгжилтэй орнуудад ийм юм огт байдаггүй ш дээ.