Оросууд Улз голын далангийн ажлыг зогсоохыг дахин шаардлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 25

ОХУ-ын нийслэл Москвад XII олон улсын “Эколог” форум энэ сарын 24-25-нд явагдаж байна.
 


Форумын эхний өдөр Дэлхийн байгаль хамгаалах сангийн ОХУ дахь салбараас Монголын Улз голд барьж байгаа далангийн асуудлыг дахин хөндлөө.

Тус байгууллагаас ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яам, Усны нөөцийн газарт хандан, экологийн аюул нүүрлэхээс өмнө далангийн ажлыг нэн даруй зогсоохыг Монголын Засгийн газраас шаардахыг уриалсан байна.

Энэ уриалгыг форумын албан ёсны дүн баримтад оруулна гэдгээ ОХУ-ын WWF мэдэгдлээ.
 


Уриалгад “Монголын Хэнтий, Дорнод аймгийн нутгаар урсдаг Улз голд далан барих нь Оросын Баруун, Зүүн Тарь нууруудад байгалийн нөхөж баршгүй аюул учруулна. Энэ далангийн ажил 2020 онд эхэлсэн. Монголчуудын барьж буй энэхүү далан нь Өвөр Байгальд нийгэм, эколог, эдийн засгийн асар их аюултай. Монголын газар нутагт ч хохиролтой. Нэгэнт тогтсон хээр талын эко системийг энэ далан эвдэн бусниулах болно. Ан амьтан, шувуудын нүүдлийн зам үгүй болсноор олон төрөл зүйлийн амьтан устах эрсдэлтэй” гэж дурджээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvc(88.116.92.142) 2021 оны 05 сарын 25

hol ochij huts

1  |  0
Эрдэнэ(59.153.114.9) 2021 оны 05 сарын 25

монгодоос бусад улсад болхоор байгал д хоргүй болчихдог муу хулмасууд монголыг байнга ядуу байлгах сонирхолтой соц үед хамгийн ядуугаар нь байлгаж байсан эрдэнэтийн уурхайг чех үүд 70 30 хамтрах гэж байрад оросууд хүчээр булааж авсан

1  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 05 сарын 25

Mongolchyyd bid Selenge murun Orkhon Tyyliin ysaa ashgalaj mash khychtei ysan tsakhilgaan stants barij chadalgyi olon zyyn jil bolj bna.Odoo erkhee idelj ediin zasag khoichiin Mongoloo bodood ysan tsakhilgaan stantstai bolmoor bna.Bas ye yeiin erunkhiilugch nar .Oros tsuvshuurukhgyi baival.Salikhanii tsagikhalgaan stants bariylakh kheregtei ene sanllaa.NYBd urugdul ugch shiidyylekh kheregtei tiim chadaltai khyylich zorigtoi erunkhiilugch erunkhii said kheregtei bna.

2  |  0
зочин(59.153.114.116) 2021 оны 05 сарын 25

ОРОС ХҮҮРНҮҮДИЙН ҮГЭЭР ЯВБАЛ ХЭЗЭЭ Ч ӨӨДЛӨХГҮЙ. ЕР НЬ ГАДНЫ УЛСУУДЫН ШАХАЛТААР ХӨГЖИНӨ ГЭЖ ЮУ БАЙХАВ.

2  |  0
Ха(192.82.73.126) 2021 оны 05 сарын 25

Хулмас хуц

2  |  0
ganaa(155.4.39.118) 2021 оны 05 сарын 25

orosuudad yamarch hamaagiu eeeee

2  |  0
зочин(139.5.219.196) 2021 оны 05 сарын 25

Нутагтаа урсах усны нөөцийн 70 хувийг ашиглах эрхтэй гэж олон улсад зөвшөөрөгдсөн дүрэм Монголд хамаагүй юм болов уу

2  |  0
зочин(43.242.243.189) 2021 оны 05 сарын 25

Эзэн нь юмаа мэдэж эрэг эь усаа хашдаг юмаа гэж хэлэхэд болохгүй юмгүй

3  |  0
Top