Өнөөдөр Монголбанк гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар банкуудаас ирүүлсэн саналыг 100% биелүүлж 34 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлжээ. Своп, форвард арилжаагаар банкууд санал ирүүлээгүй байна.
Өмнөх буюу тавдугаар сарын 20-ны өдрийн дуудлага худалдаагаар Монголбанк банкуудаас ирүүлсэн саналыг 100% биелүүлж 20.1 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн.
Өнөөдөр Монголбанкны албан ханшаар төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2,849.41 төгрөг байна.
Сэтгэгдэл ( 0 )