Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  Гавьяат эдийн засагч боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан  салбар салбарын  зарим эрхмүүдэд Төрийн дээд одон, медаль гардууллаа. /2021.05.26/ 

Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд  Гавьяат эдийн засагч цол олголоо. Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг шагнах болсон үндэслэлээ:  “Эрдэнэс Силвер Ресурс” компанид ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх УИХ-ын шийдвэрийг биелүүлэхэд Монголбанкны хамт олон болон Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн үүрэг оролцоо санаачилга маш их байсныг тэмдэглэж, Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор шагнаж байгаа юм шүү" хэмээн тодотгосон юм. 

Б.Лхагвасүрэн нь ажил хөдөлмөрийн гараагаа 1989 оноос Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтнаар эхлүүлж, 1994 оноос Монголбанкны  Мөнгөний бодлогын газрын  Ахлах эдийн засагч, Хяналт шалгалтын газрын захирал, Дэлхийн банкны Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх, Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголбанкны  Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирал,  Хадгаламжийн Даатгалын Корпорацын  Гүйцэтгэх захирал, Монголын Банкны Холбооны  Дэд Ерөнхийлөгч, Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байгаад 2019 оноос Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.88.133) 2021 оны 05 сарын 26

Энэ хүн ч ясны банкир л да

0  |  0
Top