Өнөөдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар Монголбанк арилжааны банкуудаас ирүүлсэн саналыг 100% биелүүлж 46 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн байна. Своп, форвард арилжаагаар банкууд 2 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн своп байгуулах санал ирүүлсэн бөгөөд саналыг биелүүлээгүй аж.
Өмнөх буюу энэ сарын 25-ны өдрийн дуудлага худалдаагаар Монголбанк ирүүлсэн саналыг 100% биелүүлж 34 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн юм.
Өнөөдөр Монголбанкны албан ханшийг харахад төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2,849.24 байна.
Сэтгэгдэл ( 0 )