Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Бүгд Найрамдах Чили улсын “ProChile” агентлагтай хамтран Монгол-Чили улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд анхдугаар цахим бизнес уулзалтыг зохион байгуулжээ. Уг арга хэмжээг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа ЭСЯ, Бүгд Найрамдах Чили Улсаас Бээжинд суугаа ЭСЯ, хоёр улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байна.
Уулзалтад Чилийн хүнс, жимс, уул уурхайн компаниудын холбоо мөн Чилийн үндэсний хөдөө аж ахуйн нийгэмлэг оролцсон бол Монголын талаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэргүүтэй томоохон 20 ААН идэвхтэй оролцжээ. Уулзалтын үр дүнд хоёр талын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллахаар тохиролцож, МҮХАҮТ нь “ProChile” буюу Чилийн Гадаад хэргийн яамны харьяанд төрийн байгууллагын статустай байдаг экспорт, гадаад худалдааг хөгжүүлэх байгууллагатай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж цаашид хамтран ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )