Улаанбуудайг биржээр арилжсанаар зах зээлийн бодит ханш тогтоно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

Хөдөө аж ахуйн биржийг шинэчилж, хүнсний улаанбуудай, тосны ургамал буюу рапсыг биржээр арилжих зорилготой ажиллаж байна гэж ХХААХҮЯ-ны сайд мэдээллээ.

Биржээр улаан буудай арилжсанаар газар тариалангийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, тариаланч, үйлдвэрлэгчдийг холбосон нэгдсэн сүлжээ бий болгох юм. Энэ ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Монголын тариаланчдын үндэсний холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулж, бэлтгэл ажлыг базааж байна. Тухайлбал, Хөдөө аж ахуйг дэмжих сан, гурилын үйлдвэрийн агуулахуудын багтаамж хүчин чадал, зах зээлийн судалгаа, байршлын газрын зургийн шинжилгээг хийж байна. Мөн Улаанбаатар хот, 4 аймгийн нийт 87,500 тоннын багтаамжтай дөрвөн  агуулахыг Хөдөө аж ахуйн биржээс итгэмжиллээ.

Цаашид Биржийн арилжаанд оролцогчдыг сургах, мэргэшүүлэх, улаан буудайд чанарын үнэлгээ хийх лаборант, шинжээчдэд сургалт зохион байгуулах ажлууд хийгдэнэ гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top