УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2021.05.27/ банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Дөлгөөн болон Даатгалын холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Банк бус санхүүгийн байгууллагын удирдлагууд оролцож банк, санхүүгийн салбарт тохиолдож буй сорилт болон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны талаар ярилцав.
УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын нээж хэлсэн үгэндээ цар тахлаас үүдэлтэй сорилт 2021 онд үргэлжилж байгаа хэдий ч хонгилын үзүүрт гэрэл гарч эхэлсэн. 2021 оны 1 дүгээр улиралд эдийн засгийн өсөлт 15.7 хувь болж, ДНБ сүүлийн 3 улирал дараалан өмнөх улирлаасаа өсөлттэй гарлаа. Энэ нь Монгол Улс цар тахлаас шалтгаалсан уналтаас 2021 онд багтаж гарах боломжтойг илэрхийлж байна. Эдийн засгийн өсөлтийн дийлэнх хэсгийг уул уурхай, түүгээр тэжээгдсэн аж үйлдвэр, бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт эзэлж байгааг дурдлаа.
Эдийн засгийн гадаад орчин эерэг байгаа боловч инфляцийн эрсдэл эдийн засагт үүсээд байна. 2021 оны 4 дүгээр сард инфляци 5.6 хувь болж, өмнөх сараас 2.4 хувиар нэмэгдлээ. Инфляц өсөхөд хүнсний бараа бүтээгдэхүүн, тэр дундаа махны үнийн өсөлт голлох нөлөөг үзүүлсэн гэлээ.
Мөн “УИХ-аас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги” батлагдахаас жилийн өмнө шинээр олгосон төгрөгийн зээлийн дундаж хүү 16.6 хувь байсан бол өнөөдөр 15 хувь болж 1.6 хувиар буурсан сайн мэдээтэй байна. Цаашид зээлийн эрсдэлийн болон банкны үйл ажиллагааны зардлыг бууруулахад түлхүү анхаарах шаардлагатай. Бидний өмнө боломж сорилт зэрэгцэн оршиж байна. Сорилтыг боломж болгох нь Та бидний хамтын ажиллагаа, сорилтыг боломж болгох итгэл, манлайллаас ихээхэн хамаарна” хэмээсэн юм.
Дараа нь Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Эдийн засгийн нөлөө ба цар тахлын үед хэрэгжүүлж буй мөнгө санхүүгийн бодлого, үр дүн сэдвийн хүрээнд илтгэл тавилаа. Бодлогын хүү түүхэн доод түвшин буюу 6 хувьд хүрсэн. Цар тахлын хүндрэлийн үед зээлдэгчийн санхүүгийн чадамжтай уялдуулан төлбөрийн нөхцөлийг өөрчлөх санхүүгийн зохицуулалтыг хэрэгжүүлсэн талаараа ярилаа. Банкуудын зээл олголт сэргэж эхэлсэн гэлээ. Банкуудын нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 2,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд 2021 оны 5-р сарын 24-ний байдлаар ажлын байрыг дэмжихэд 14029 зээлдэгчид 1,009 тэрбум төгрөгийн, 3992 зээлдэгчид 295,1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгосон гэлээ.Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд эдийн засагт “V” хэлбэрийн сэргэлт ажиглагдаж байгааг онцолсон юм.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Санхүүгийн зах зээлд тулгарч сорилт, шийдэл сэдвээр илтгэлээ.
Хэлэлцүүлгийн үед Банкны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хэрхэн явж байгаа талаар, аж ахуй нэгжүүдийг дэмжих 3 хувийн хүүтэй зээл, татварын хууль хэрэгжиж эхэлснээр даатгалын салбарт гарч буй асуудал, Банк бус санхүүгийн байгууллагуудад тулгамдсан бэрхшээл, гадаадын хөрөнгө оруулалтад анхаарч дотоодын хөрөнгө оруулалтыг орхигдуулсан зэрэг асуудлаар оролцогчид саналаа хэлж, албаны хүмүүс хариулт өглөө.
УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтыг хааж хэлсэн үгэндээ УИХ-аас банк санхүүгийн салбарын эрх зүйн шинэчлэлд онцгой анхаарч цахим шилжилттэй холбоотойгоор 5 багц хуулийн ажлын хэсэг байгуулагдан ажилдаа орсон гэдгийг онцоллоо6
Сэтгэгдэл ( 4 )
Энэ зөв шийдвэр биш зах зээлийн зарчмаараа л ажиллах ёстой нэгэнт луйвар хийсэн этгээд луйварчнаараа л дуусна
ULAM L DAVARAH BAIHDA,HAJUUGIH NI BANKNAAS 2 SAYA DOLLAR HII UZEGDEL SHIG GARAAD YAVCHIHAJ BAIHAD,
Yakhaaraa dandaa yyrgee bielyyleegyi ulsuud n” khojij, zeelj khuuliad ch khamaagyi shudargaar uruu tulj bgaa ulsuud n” khokhirch baikh yostoi um be. Odoo tgd dandaa medeeleltei ene darga nariin ur shir l daragdaj bgaa shyy dee. Yalanguya ter Amartyvshin, Gankhuyag nariin ur shir l daragdaj bgaa shyy de. Oilgomjtoi.
Банк татвар даатгал гэдэг дээрэмээ зогсоо