248 сая иенийн буцалтгүй тусламжийн ноот бичигт гарын үсэг зурлаа

2021 оны 05 сарын 28

"Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр"-ийн буцалтгүй тусламжийн солилцох ноот бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2021.05.28/ боллоо.

Монгол Улсын Сангийн яаманд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Сангийн сайд Б.Жавхлан нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг "Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр" -ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав. (нийт дүн 248 сая хүртэлх иен)

Монгол Улсад аж үйлдвэрийн тогтолцоог төрөлжүүлэх гэх зэрэг хөгжлийн асуудлыг хариуцсан төрийн байгууллага, холбогдох яам тамгын газрын засаглалын чадавхийг сайжруулах, тогтолцоог бүрдүүлэх өндөр чадвартай хүний нөөцийг бэлтгэх нь чухал асуудал болоод байгаа билээ. Япон Улс, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд хүчин чармайлт гаргаж ирсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын залуу төрийн албан хаагчдыг Японы их дээд сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх юм.

Элчин сайд Кобаяши Хироюки гарын үсэг зурах ёслолын үеэр хэлсэн үгэндээ Японы туршлагаас суралцан Монгол Улсынхаа хөгжилд ашиглая гэсэн чин сэтгэлтэй хүнийг Японд илгээхийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсэн. Сангийн сайд Б.Жавхлан "Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр" болон Монгол Улсын хөгжилд  хувь нэмэр оруулах шилдэг боловсон хүчнийг бэлтгэхэд олон жилийн турш дэмжлэг үзүүлж ирсэн Япон Улс болон Японы ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлэв.

Энэ удаагийн хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр 2022 онд 16 хүртэлх төрийн залуу албан хаагч Япон улсын их дээд сургуульд суралцах болно. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд бэлтгэгдсэн хүний нөөц нь цаашид салбар бүрт Монгол Улсын хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах төдийгүй хоёр орны харилцан ойлголцол, найрсаг харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.26.220) 2021 оны 05 сарын 29

Монгол улсынхаа хөгжилд санаа тавьдаг, эх оронч сэтгэлтэй тийм хүн олдох болов уу олдвол тийм хүмүүсийг явуулмаар байна. Түүнээс биш МАН аас угшилтай Хүрэлсүх шиг залуугаараа коммунизмын дон шүгэлсэн юмнууд хэрэггүй байх.

0  |  0
Top