А.Невскийн одонгоор шагнуулсан Ж.Гүррагчааг Буриадад хүлээн авлаа

2021 оны 06 сарын 03

Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа өнөөдөр Буриадын Улаан-Үд хотод хүрэлцэн ирлээ.
 

Ж.Гүррагчаа ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавровоос А.Невскийн одонгоо гардаад Москвагаас Улаан-Үдэд иржээ. Түүнийг онгоцны буудал дээр Буриадын Ардын хурлын дарга Владимир Павлов алд цэнхэр хадаг барин, угтан авсан байна.

Ж.Гүррагчаа өнөөдөр Улаан-Үд хотод Буриадын Ардын хурлын гишүүдтэй уулзалт хийгээд эх орондоо ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top