“Баянгол-Үйлдвэрлэгч иргэн” бизнес инкубатор төв байгуулагдсаны 1 жилийн ойн арга хэмжээ өчигдөр /2021.06.02/ боллоо.
Тус төв нь Монгол Улсад ажилгүйдлийг бууруулах өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, ил задгай худалдаа үйлчилгээ эрхлэгчид, жижиглэн худалдаачид болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг ажлын байраар хангаж байгаа төр хувийн хэвшлийн хамтарч байгуулсан Улаанбаатар хотын жишиг худалдааны төв юм.
Худалдааны төв байгуулагдсанаар 130 гаруй өрхийн бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг тогтмол ажлын байртай болгож өрхийн амьжиргааг дэмжих болон иргэдэд хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнээр борлуулалт худалдаа хийн ажиллаж байна.
Уг арга хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Баянгол дүүргийн Хүнс, худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Д.Содномдорж, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Ц.Идэрбат, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Ч.Чойдог, БГД-ийн 20 дугаар хорооны Засаг дарга Д.Сүхбаатар болон худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.
“Баянгол-үйлдвэрлэгч иргэн” бизнес инкубатор төв байгуулагдсаны 1 жилийн ойг тохиолдуулан амжилттай ажиллаж, борлуулалтын орлогоо нэмэгдүүлсэн дараах худалдаа эрхлэгчдийг Засаг даргын “Өргөмжлөл”-өөр Д.Төртүвшин, Л.Отгонтөгс, Д.Оюунбилэг, Т.Түмэндэмбэрэл, Д.Баяржаргал нарыг тус тус шагнав.
Мөн борлуулалтын цэгт амжилттай худалдаа эрхэлсэн дараах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн даргын “Өргөмжлөл”-өөр Ц.Оюунаа, Д.Дуламсүрэн, Ш.Энхтуяа, З.Дуламсэндэнхүү, Х.Уртнасан, С.Уранчимэг, Г.Содномбалжир, Н.Амгалан, Н.Эрдэнэчимэг, Ц.Отгонбаяр нарыг тус тус шагнав.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ “БҮТЭЭЛЧ БАЯНГОЛ-2021”
Сэтгэгдэл ( 0 )