ДЭЛХИЙН БАНК: Монгол Улстай түншлэх ГУРВАН ЧИГЛЭЛ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

Дэлхийн Банк Групп 2021-2025 онд Монгол Улстай хамтран ажиллах Түншлэлийн шинэ хүрээний талаар өнгөрсөн сарын сүүлчээр хэлэлцсэн. Уг стратегийн зорилго нь Монгол Улс КОВИД-19 хямралыг богино хугацаанд даван туулахын зэрэгцээ  ирээдүйд ажлын байр бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад илүүтэй анхаарах байдлаар илүү тогтвортой, хүртээмжтэй, аливаа уналтад тэсвэртэй байдлаар сэргэхэд дэмжлэг үзүүлнэ гэж Дэлхийн банкнаас мэдэгдэж байна.


Түүнчлэн дараах гурван үндсэн асуудлыг гол чиглэлээ болгож буй аж.  

 

Эдийн засгийн засаглалыг бэхжүүлэх. Дэлхийн Банк Групп (ДБГ) нь төсөв удирдлага болон институцийг бэхжүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдал, засаглалыг сайжруулах ба иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн төрийн өмч, хөрөнгийн ашиглалтын үр ашиг болон үр дүнг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлнэ.

Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх. ДБГ нь хөрөнгө оруулалт татах, санхүүжилтийн хүртээмж, үүний дотор ялангуяа жижиг, дунд үйлдвэрийн (ЖДҮ) санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, улс орны харилцаа холбоог сайжруулахын тулд тээвэр, эрчим хүч, дижитал үйлчилгээний тогтвортой дэд бүтцэд хөрөнгө оруулах болно. Үүний зэрэгцээ, ДБГ нь мал аж ахуй, газар тариалан, дижитал эдийн засаг, аялал жуулчлал зэрэг ажлын байр олноор бий болгох боломжтой салбарт анхаарал хандуулж ажиллах болон Монгол Улсын эдийн засгийн чухал хэсэг болох уул уурхайн салбарт тогтвортой бөгөөд чанартай хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн хийх болно.

Амьдралын чанарыг сайжруулах. ДБГ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, ялангуяа КОВИД-19-ийн үед нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ авах, түүний дотор вакциныг түгээх чиглэлээр ажиллана. Боловсролын чанарыг сайжруулах, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд нь улсын хамгийн ядуу хүн амд чиглүүлэх, санхүүгийн хувьд тогтвортой байх нөхцөлийг хангах замаар дэмжлэг үзүүлнэ. Агаарын чанар, дулааны хангамж, хотын тээвэр болон хотын захиргаанаас үзүүлдэг бусад үйлчилгээг сайжруулах зорилгоор оруулах хөрөнгө оруулалтыг Монгол Улсын хот суурин газарт тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад чиглүүлэхээр төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ogt heregui dee.(202.55.191.130) 2021 оны 06 сарын 08

ene delhiin bank, olon ulsiin valitiin san geh heden evrei nariin hubiin baiguulagar ediin zasagaa meduulij dampuuruulmaargui bna. ted nariin zaavar zovlolgoor hogjson oron baihgui ee. harin ch ted nariin zaavar zovlolgoor ni ybsan olon oron dampuursan daa..

0  |  0
Top