Тавдугаар сарын эхээр 10,747.50 ам.доллар болж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрээд байсан зэсийн ханш өнөөдрийн байдлаар 9848 ам.доллар болоод буйг Business Insider мэдээлж байна.
БНХАУ-ын зэсийн эрэлт буурч, Yangshan боомтын зэсийн импортын хураамж, 28.50 ам.доллар болж, 2012 оноос хойших хамгийн бага түвшинд хүрлээ гэх мэдээлэлтэй зэрэгцэн энэ сарын 4-нөөс зэсийн ханш 10.000 ам.доллароос уруудсан юм. Зургаадугаар сарын 3-ны өдрийн хаалтын ханш 10,113,50 ам.доллар байсан юм.
Зургаадугаар сарын 7-ны өдрийн ханш
Зургаадугаар сарын 3-ны өдрийн ханш
Тавдугаар сарын 11-ний ханш
Тодотгоход, дэлхийн эрдэс, түүхий эдийн зах зээлийн супер цикл нүүрс биш зэсийн салбарт илүү хамаатай.
Манай тухайд он гарснаас хойш энэ сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд 498.8 мянган тонн зэсийн баяжмал экспортод гаргаад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 69.3 мянган тонноор бага буюу 12.2 хувиар буурсан үзүүлэлт юм.
Сэтгэгдэл ( 1 )
Miniature Garden 『mint』