Ази, Номхон далайн бүсийн орнуудын Татварын зөвлөхүүдийн холбоо /АОТСА/-ны ерөнхий хурал цахимаар зохион байгуулагдлаа. Хурлын үеэр АОТСА-ны дэд ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явагдсан байна.
Дэд ерөнхийлөгчид Монгол, Тайвань, Индонез, Филипин улсууд төлөөллөө нэр дэвшүүлснээс Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн, “PKF-Интегрэйтэд финансиал сервисэс ТМЗ” ХХК-ийн захирал, ТМЗ А.Тамир болон Индонез улсын Татварын зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Растон нар сонгогджээ.
Ийнхүү татварын зөвлөхийн олон улсын байгууллагын удирдлагад анх удаагаа монгол хүн ажиллахаар боллоо.
Монгол Улсын ТМЗН нь 2004 онд анх Ази, Номхон далайн бүсийн орнуудын Татварын зөвлөхүүдийн холбоо /АОТСА/-ны гишүүн байгууллагаар элсэж байсан бөгөөд 2018 онд АОТСА-ийн ээлжит хурлыг гадаад, дотоодын 600 орчим төлөөлөгчтэйгээр эх орондоо зохион байгуулж, Дэлхийн татварын зөвлөхүүдийн платформын "Улаанбаатарын тунхаг бичиг"-ийг үзэглүүлсэн зэргээр Татварын мэргэшсэн зөвлөхийн түүхэнд Монгол Улсын нэрээ дуурсгаж яваа мэргэжлийн төрийн бус байгууллага юм.
АОТСА-ны удирдлагын бүрэлдэхүүнд монгол хүн сонгогдсон нь тус нийгэмлэг болон Монгол Улсын татварын мэргэшсэн зөвлөхүүд Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж байгааг илтгэн харуулж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Ямар чухал мэдээ вээ
Muu nohor bgaa yum daa
Олон улсын байгууллагууд, гадаад улсад суух элчингүүд бүгд ямар ч хэл байхгүй хэлгүй хүмүүс байдаг юм байна лээ. Хэлгүй хүмүүсийг хөлгүй гэж үздэг болсон цаг. Зарим нь дохио зангаагаар ярих гэж тэнэгтэж элэг доог болдог. Хүрэлсүхийг англиар юм уншихад олон монгол хүн түүний өмнөөс нүүр улайж байж суух газөргүй болсныг битгий мартаарай даа.
.