Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны мэдээлснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд гадаадад ажиллаж, амьдарч буй 7394 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлснээс 5618 нь саналаа өгөөд байна.
Статистик тоонуудад тулгуурлан авч үзвэл, хилийн чинадад оршин сууж буй нийт иргэдийн 7 орчим хувь нь Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгчээ.
Учир нь, Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын дүнгээр гадаадад оршин суугаа 122.301 иргэн тоологдсон байдаг.
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын товыг УИХ-ын тогтоолоор “2020 оны 1 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн Улаанбаатарын 00 /тэг тэг/ цагаар” тогтоож, тоолох ажиллагааг хуульд заасны дагуу долоо хоногийн хугацаанд буюу нэгдүгээр сарын 9-15-ны өдрийн 22 цаг хүртэл хугацаанд тооллогын мэдээллийг цуглуулсан гэж ҮСХ мэдээлсэн.
Гадаадад оршин суугаа иргэдийн насны бүтцийг харвал,
Тодруулбал, гадаадад удаан хугацаагаар суугаа хүн амын 10 хүн тутмын 9 нь хөдөлмөрийн насны буюу сонгууль өгөх насны иргэд байсан.
ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН НАС, ХҮЙСИЙН СУВАРГА
(2010, 2020 он)
Харин Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны тавдугаар сарын 31-ний хооронд манай улсын 36,145 иргэн гадаадын 93 орноос эх орондоо ирсэн байгаа юм.
Тэгэхээр Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор албан ёсоор бүртгэгдсэн хүний тооноос өнгөрсөн жил гаруйн хугацаанд эх орондоо буцаж ирсэн иргэдийн тоог хасахаар, хилийн чинадад 86 мянга гаруй иргэд үлдсэн гэж үзэж болохоор байгаа юм.
Ингээд аваад үзэхээр гадаадад байгаа иргэдийн 7 орчим хувь нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Алдаагүй ганц мэдээ хийчхэж чадахгүй юмаа, ядахдаа гарчиг нэрийг нь хянаач