46 настай Анжелина Жоли Нью-Йоркийн гудамжаар хөвгүүдтэйгээ зугаалж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.
Анжелина 17 настай хүү Пакс болон 13 настай хүү Нокстойгоо хамт Төв паркийн ойролцоо Gray' Papaya кафегаас хот-дог болон содатай ус авсан байна. Жолигийн зургийг харсан америкчууд түүний жил ирэх тусам турж байгаад их гайхжээ. Фэнүүд нь түүнийг дэргэдээс нь харсандаа баяртай байгаа ч турсанд нь санаа зовниж буйгаа сошиалоор илэрхийлсэн байна.
Жоли Брэд Питтэй шүүхдэж дуусаад хүүхдүүдээ Лос-Анжелесаас Нью-Йорк руу авчирчээ. Шүүх дээр Брэд Жолиг ялж, хүүхдүүдээ адил тэгш асран хамгаалах эрхтэй болсон юм. Гэвч Жоли шүүхийн шийдвэртэй маргана гэдгээ илэрхийлж, экс нөхрөө хэзээ ч уучлахгүй гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
манай монгол эмэгтэйчүүд бол гоё тэ зодуулаад хэрэлдээд тэжээгээд амьдраад дасан зохицоод сурцан
Анжелина Жоли дэндүү гайхалтай алдартай жүжигчин. Яг ийм сэтгэлээр шүтэн бишрэгчид нь түүнийг хайрладаг.