Б.Жавхлан: Ковидтой холбоотой бүх ХАЛАМЖИЙГ зогсооно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө. /2021.06.11/

“Бид хөрөнгө оруулалтыг хүлээх биш, хөрөнгө оруулалтыг угтаж арга хэмжээ авах ёстой. Эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, улс төрийн хувьд тогтвортой байх ёстой. Дээрээс нь Монгол Улсын зээлжих зэрэглэл, хөрөнгө оруулалтыг шингээх чадвар сайн байх ёстой. Үүнийг бид өөрсдөө бэлдэх хэрэгтэй. Энэ хүрээнд олон улсын санхүүгийн зах зээл дээр гадаад өрийн менежментийн хүлээсэн үүрэг байдаг. Төсөв дээрээ хамгийн бага ачаалал авах ёстой гэсэн үүрэг байгаа.  Монгол Улсын Засгийн газар үүнийг маш сайн хийж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд тодорхой хэмжээнд амласан үүргийнхээ хүрээнд гадаад өрөө багасгасан. 1990 оноос хойш 31 жилийн хугацаанд, дөрөв дөрвөн жилээр нь харах юм бол энэ дөрвөн жилд гадаад өрөө төлөх хамгийн өндөр хариуцлага хүлээж байна.

Тиймээс бид Засгийн газрын өрийн төсөвт үзүүлдэг дарамтыг аль болох багасгах хүүг нь бууруулах, хугацааг нь уртасгах ёстой. Сүүлийн жилүүдэд тогтмол 200-250 сая ам.долларыг жил бүр төлж байгаа. Яг энэ хүрээнд гадаад өрийн менежмэнтийн  хүлээсэн үүргийнхээ хүрээнд  ажиллаж байгаа. Үүний үр дүнд, ковидын үед эдийн засаг хэчнээн хүнд байгаа хэдий ч сая гуравдугаар сард манай улсын зээлжих зэрэглэл сайжирсан.

Төсвийн тодотгол гэдэг нь хүссэн үедээ хийдэг, үзэмжээрээ шийддэг асуудал биш ээ. Төсвийн хуулийн дагуу тодорхой нөхцлүүд бүрдсэн үед төсвийн тодотгол яригддаг. Одоо бол төсвийн жилийн хувьд дөнгөж хагас жил дуусах гэж байна. Ямар ч байсан хагас жилээ дуусгаадхая. Ингээд төсвийн хуулийн хүрээнд ямар нөхцөл байдал бий болох нь уу. Тэрний дараа шийдэх асуудал. Одоогоор төсвийн тодотгол хийх төсөв, санхүүгийн нөхцөл бүрдээгүй байна. Гэхдээ аль болох төсвийн тодотгол хийхгүйгээр тухайн төсвийн жилдээ төлөвлөсөн төсвийн хуулийнхаа  зорилтынхоо хүрээнд ажиллахыг хичээнэ ээ.

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан төрөөс авч хэрэгжүүлж буй Хүүхдийн мөнгөний нэмэгдэл, цахилгаан дулааны чөлөөлөлт зэрэг бүх арга хэмжээ долоодугаар сарын 1-нээр дуусаж байгаа. Энэ бол Засгийн газар,  төсвийн хувьд нэлээн тулгамдсан асуудал. Үүн дээр бид эрсдэлийн шинжилгээ хийж байна. Долоодугаар сарын 1-нээс төсөв яаж явах вэ. Улсын үйлдвэрийн газрууд яаж хичээж ажиллах ёстой вэ. Ямар дэглэм рүү шилжих ёстой вэ.  Хөрөнгө оруулалтууд ямар байх вэ зэрэг асуудлууд байна.  

Ялангуяа сүүлийн нэг жил хагасын хугацаанд авагдсан халамжийн чиглэлийн арга хэмжээнүүд бүгд дуусна. Хүүхдийн мөнгө, цахилгаан, усны төлбөрийн  тэглэлт, өөр олон татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, торгууль, авлагуудаа тэглэсэн. Банкны салбарын зээлийн ангилалтай холбоотой шийдвэрүүд гээд бүгдийнх нь хэрэгжих хугацаа дуусна.

Цаашид ковидын нөхцөл байдал эдийн засагт яаж нөлөөлж байна вэ гэдгийг цогцоор нь эрсдэлийн шинжилгээ хийж, цаашаагаа яаж шилжилт хийх вэ гэдгээ тооцоолох ёстой. Шууд ковидын өмнөх тариф суурин дээрээ очих боломж байна уу. Эдийн засаг үүнийг даах боломж нөхцөл, чадамж байна уу гэдэг дээр шинжилгээ хийж байна. Шийдвэр гаргахад хараахан болоогүй байна. Долоодугаар сарын 1-нээс өмнө Засгийн газар энэ асуудлыг нэлээн нухацтай авч үзнэ.

Их, дээд сургуулиудын хувьд хавтгайрсан тусламж, зээлээр  санхүүжүүлдэг системийг хална. Ерөөсөө л чанар үр дүнтэй нь холбоно. Шалгуур үзүүлэлтүүд тавьж, тэдгээрийг ханган суралцаж байгаа шилдэг оюутнуудад, дээрээс нь нийгмийн захиалгат шаардлагатай мэргэжлүүдээр суралцаж байгаа оюутнуудад зээл тусламж санхүүжилт  өгдөг систем бий болгоно. Зөвхөн тооны хойноос хөөцөлдөж, санхүүжилтийн систем явуулдаг байж болохгүй. Зээл бол санхүүжилтийн систем биш, чанартай боловсон хүчин бэлтгэхэд урамшуулдаг систем байх ёстой” гэлээ.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
галзуу(103.57.94.190) 2021 оны 06 сарын 12

АРД ТҮМЭНД ӨГДӨГ ХАЛАМЖИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙГАА УУЛ УУРХАЙН КОМПАНИУД ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙХАД ХАЛАМЖИЙГ ЗОГСООНО ГЭДЭГ НЬ ОДОО БИД ИДЭХ ЦАГ БОЛСОН ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ Л СОНСОГДОЖ БАЙНА. ЧИНИЙ МӨНГӨ БИШЭЭ. АДР ТҮМНИЙ МӨНГИЙГ ӨӨРСДӨӨС НЬ ХАРАМЛАХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ.

0  |  0
rdtyu(103.26.195.143) 2021 оны 06 сарын 12

buh halamjiig zogsoo. arhi tamhi mashinii tatvar 3-5 dahin nem

0  |  0
tfg(103.26.195.143) 2021 оны 06 сарын 12

mashinii arhinii tamhinii tatvaraa 3-5 dahin mem. buh halamjaa zogsoo

0  |  0
Ebii(64.119.16.234) 2021 оны 06 сарын 13

Бүх халамжаа зогсоо халамж хавтгайрснаар ажил хийх хүн олдохоо болилоо хүүхдийнхээ мөнгө, хуурмагаар тогтоолгосон групынхээ мөнгөөр амь зогоож болоод байгаа болхоор хүмүүс их залхуу болоод байна. Бас дээрээс сар болгоны эхэнд халамж буусны дараагаар хүүхдээ дагуулсан том үнээ хараа архи зөөсөн ажилгүй арми том том бүлтэрсэн хүмүүс монголоор нэг байна. Халамж зогссоноор гэдэс нь өлсөхийн цагт ажил хийх байлгүйдээ. Миний хувьд түгээлтийн компанитай бөгөөд өдрийн хоол унааг нь даагаад 50к цалин өгье гээд байхад залхуу лаларууд ажиллахгүй байна шдээ үнэхээр эмгэнэл

2  |  0
зочин(202.21.108.61) 2021 оны 06 сарын 12

ЦАХИЛГААН УСНЫ ХӨНГӨЛӨЛТИЙГ ОН ДУУСТАЛ СУНГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. \nМАШ ХЭРЭГТЭЙ ӨРХ БҮХЭН РҮҮ ЧИГЛЭСЭН ЗӨВ ШИЙДВЭР БАЙСАН ЮМ. ХЭРВЭЭ ЗОГСООХ ЮМ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ САНАЛ АВАХААР ХЭГЖҮҮЛСЭН ГЭЖ АРД ТҮМЭН ОЙЛГОНО ШҮҮ ДЭЭ. ХЭРВЭЭ ЗАСГИн газар ийм буруу шийдвэр гаргах юм бол шинэ сонгогдсон ерөнхийлөгч эсэргүүцэх байх шүү

0  |  0
Zochin(109.89.151.254) 2021 оны 06 сарын 12

Oilgomjtoi xalamjiin shou baisan shyy dee zovxon songuulid luivardaj ingej yalj garch irex...

1  |  0
Зочин(203.91.115.54) 2021 оны 06 сарын 12

Ноосоо тушаачлаа, эхнэрээ төрхөмд нь аваачаад өгчихлөө, батлахаа хураалгачихлаа гэдэг шиг. Халамжаа зогсоож, бензиний үнээ нэмж, долларын ханшийг зоргонд нь тавьж татвараа ихсэгэх гэж байна уу? Иргэд ээ, эдэнд бид хамаагүй болсон байж болно. Тэгвэл бидэнд хамаатай эрх ашиг гэж бий. Таван толгойн ногдол ашгаа авахаар жагсацгаая. Одоо хөл хорио ч байхгүй амар. Энэ новшнууд тэр мөнгөөр бидний саналыг худалдаад авчихсан ч байж магадгүй байна. Хүрэлсүхийг тангараг өргөхөөс нь өмнө жагсацгаая. Энэ муу новшнууд өөрсдийгөө юу гэж бодсон бэ? Хэн бэ гэдгийг нь тэдэнд сануулъя.

2  |  0
mnbvc(88.116.92.142) 2021 оны 06 сарын 11

zuv halamjaa zogsoo

0  |  0
Иргэн(103.10.23.134) 2021 оны 06 сарын 11

Сонгуульд ялсан гээд новширч өгөхнээ халдвараа багасгаж чадаагүй байж

1  |  0
Иргэн(188.255.54.169) 2021 оны 06 сарын 11

Ковидыг дарчихлаа бүх юмаа нээнэ гэсэн үг үү?

1  |  0
zochin(202.126.88.46) 2021 оны 06 сарын 11

odoo tegeed kovid chne bvr ehseed bna tvvndee anhaaraachee pzdaanuudaa ervvl mendiin salbaruud chine bitv kovid uchnuun haldwar hamgaaltaa sain sahiad sahiad bitvv hamgaalaldtai gertee ariutgal hiigeed hiigeed barsangvi emlegeer ywj bgaad kovid tuschihlaa hugiin yumaa

0  |  0
Зочин(203.91.115.54) 2021 оны 06 сарын 11

Халамжаа зогсоо. Харин Тавантолгойн ногдол ашгийн мөнгийг иргэдэд тараа. Энэ бол халамж биш. ТавантолгойХК-ийн мэдэгдсэнээр иргэн бүр энэ жил 600 мянган төгрөг авах ёстой. Уг нь бол аль 4 сард авчих байсан. Харин яагаад өдий болтол өгөхгүй байна вэ? Эрх баригчид арай энэ мөнгөөр сонгуулиа хийчихсэн юм биш биз дээ, айн? Хүн өүрт бэлээхэн 100 мянгыг тараагаад байсан. Тэр мөнгө хаанаас гарсан бэ? Иргэдээ, төрөөс ногдол ашгаа нэхэцгээе! ЭНэ бол халамж биш. Бидний авах ёстой хууль ёсны ашиг.

1  |  1
Tgeed sergehchgui(64.119.18.19) 2021 оны 06 сарын 11

2 jiliin daraa dahiad halamjlaad ehelne shuu, martav tenegteed bugd uyaraad chaachinaa

0  |  0
nar(103.14.37.6) 2021 оны 06 сарын 11

covid ulam nemegdeed halamj ni zogsood erunhiilugchiin songuuli bolson tul busee changal gesen ug yum aa daa\n

0  |  0
zochin(192.82.70.231) 2021 оны 06 сарын 11

kobid ersdeltei ene tsag ued hungulultuu on duustal urgeljluulsei gej husej bn. ajilgui urh tolgoilson eh bn. amidrl nen hund bn shu\n

0  |  0
зочин(192.82.81.70) 2021 оны 06 сарын 11

Багш нар цалингаа авмаар бна шүү Цалингаа авъя аа

0  |  0
zochin(103.242.45.45) 2021 оны 06 сарын 11

ene tsar tahal chini songuuli geed bur ihesslee ard tumenee yaj amidar geed bgaa ym on duustal urgeljluulne geed bsan biz de

0  |  0
Javhlan(172.58.47.66) 2021 оны 06 сарын 11

Hurel suh garchlaa odoo saihan changalj ugnuu muu belenchleh setgehuitei uhernuudiig.

1  |  0
Top