Одон орон судлаачид Сүүн замын төв орчим нарнаас 100 дахин том хэмжээтэй анивчиж буй од нээжээ.
Дурайн авайгаар олон зуун өдрийн турш ажиглалт хийхэд Дэлхийгээс 25 мянган гэрлийн жилийн зайд орших аварга од 97 хувиар бүдгэрч, аажмаар тодорчээ. Зузаан тоосоор хүрээлүүлсэн тойрог зам дахь гараг эсвэл дагуул од тус аварга одны өмнүүр ороход гэрэл нь бүдгэрсэн байж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байна.
Кэмбрижийн их сургуулийн Одон орон судлалын хүрээлэнгийн судлаач Лей Смитийн хэлснээр, аварга од 2012 оны эхээр бүдгэрч эхэлсэн ба тухайн оны дөрөвдүгээр сард харагдахаа больжээ. Улмаар дараагийн 100 хоногт аажмаар тодорч эхэлсэн байна.
Эрдэмтэд одонд “VVV-WIT-08” нэр хайрлажээ.
Энэ нь одон орон судлаачдын нээж буй анхны анивчдаг од биш гэнэ. Асар том тоост диск “Epsilon Aurigae” аварга одыг 27 жилд нэг удаа 50 хувиар бүдгэрэх шалтгаан нь болдог бол “TYC 2505-672-1” нэртэй од 69 жилд нэг удаа дагуул одны цаагуур ордог байна.
Шинээр нээсэн “VVV-WIT-08” аварга од хэзээ дахин бүдгэрэх нь тодорхойгүй байна. Гэхдээ одон орон судлаачид энэ үйл явдал дараагийн 20-200 жилд тохионо гэж үзэж байна. Эрдэмтэд аварга одны ойролцоо дахин хоёр од илрүүлсэн ч энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж.
Сэтгэгдэл ( 2 )
Эрхсийн сүүн замын од манай нарны системд, манай гаригт, манай дэлхийд, манай ази д, манай Монголд, манууст хүртээлгүй.
од буюу манай нар шиг эрхэс анивчиж харагдана сар дэлхий шиг гаригууд угаасаа анивчихгүй од гариг 2н ялгаа нь энэ гэдгийг 10 жилийн хүүхдүүд ч мэднэ мэдээ бэлтгэж байгаа бол од гариг 2 хоо ялгааг ядаж уншчихаад бичээч