Засгийн газар: Шатахууны үнийг нэмэхгүй

2021 оны 06 сарын 12

Шатахууны үнийг энэ сарын 12-оос 600 төгрөгөөр нэмнэ гэдгийг хэвлэлүүд мэдээлсэн. Харин албаныхан шатахууны үнийг нэмэхгүй гэдгийг хэлж байна. Энэ асуудлаар өчигдөр /2021.06.11/ Засгийн газрын төлөөлөл болон Ашигт малтмал, газрын тосны газар /АТГТГ/-ын удирдлагууд мэдээлэл хийсэн юм.

 

Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг "Бензин шатахууны үнийг 600 төгрөгөөр явна гэдэг хуурамч мэдээлэл явж байна. Үүнийг няцаалт болгон хэлэхэд бензин шатахууны үнэ өсөхгүй. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй уялдуулж 530 хүртэлх төгрөгөөр шатахууны үнийг хямдруулж ирсэн. Тийм болохоор 12-оос бензин шатахууны үнэ өсөхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэе" гэв.

АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон АМГТГ-т холбогдох компани, холбоодын зүгээс бензины үнийг нэмэх талаар албан тоот ирүүлсэн. Олон нийтийн сүлжээнд тараад буй 600 хүртэл төгрөгөөр үнэ нэмэгдэх асуудал байхгүй.

Нэгдүгээрт, 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор А92 бензины нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Өмнө нь А92 бензин 28 орчин мянган тн нөөцтэй байсныг 10 гаруй хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласан. 2020 оны аравдугаар сараас хойш дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөлттэй явж байгаа.

Өнгөрсөн тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд А92 авто бензин 1,450 төгрөгөөр зах зээлд нийлүүлэгдэж байна. Тиймээс бензин 600 төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг нь ташаа мэдээлэл. Хэрэв аж ахуйн нэгжүүд үнээ нэмбэл хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас авдаг. Засгийн газар үнэ тогтвортой байх бодлогыг авч хэрэгжүүлдэг. Бид иргэдийнхээ 60-аас дээш хувийг вакцинд бүрэн хамрагдах хүртэл шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогоо барина" гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.229.121.248) 2021 оны 06 сарын 13

БеНЗИНИЙ үнийг нэмвэл дагаад бүх юмны үнэ нэмэгдэж худалдан авах чадвар тултлаа муудаж эдийн засагт цочир муугаар нөлөөлнө биздээ.

0  |  0
галзуу(103.57.94.190) 2021 оны 06 сарын 12

ТАНАЙ ЖАВХЛАН ЧИНЬ ХАЛАМЖ ЗОГСООН ГЭЖ АЙЛГААД БАЙНА. ЗЭС НҮҮРСЭЭ ГАРГАЖ БАЙГАА ҮЕД ХАЛАМЖ ЗОГСООНО ГЭДЭГ НЬ ӨӨРӨӨ ЦУСЛАХ ГЭЖ БАЙГАА БИШ ҮҮ.

0  |  0
Top