Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр /2021.06.12/ "Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан төрөөс авч хэрэгжүүлж буй Хүүхдийн мөнгөний нэмэгдэл, цахилгаан дулааны чөлөөлөлт зэрэг бүх арга хэмжээ долоодугаар сарын 1-нээр дуусаж байгаа. Энэ бол Засгийн газар, төсвийн хувьд нэлээн тулгамдсан асуудал. Үүн дээр бид эрсдэлийн шинжилгээ хийж байна" гэдгийг мэдээлсэн. Үүнээс улбаалан хүүхдийн мөнгийг буцааж 20 мянган төгрөг болгох төдийгүй бусад бүх хөнгөлөлтүүдийг зогсооно гэдэг мэдээлэл явлаа. Үүнд Засгийн газрын төлөөлөл дараах тайлбарыг өглөө.
Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг "Долоодугаар сарын 01-ээс эхлэн Засгийн газрын зүгээс ковидын цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа зарим хөнгөлөлт, халамжуудыг бүр мөсөн 100 хувь зогсоох нь гэдэг ташаа мэдээлэл явж байна. Засгийн газрын 100 хоногийн хурлын үеэр Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ тодорхой хэлж байсан. Ковидын нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ тохиолдолд цаг үеийн нөхцөл байдал, эрсдэлээ үнэлээд хүүхдийн 100 мянган төгрөг, цахилгаан, дулаан, хог, ус гээд таван төрлийн иргэн, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлнэ гэж байсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон У.Хүрэлсүхтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ утсаар ярьж, ҮАБЗ-ийн эхний хуралдаанаар хүүхдийн мөнгө, ковидын үед иргэн, аж ахуйн нэгжид үзүүлж байгаа хөнгөлөлт, дэмжлэгийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл төсвийн тодотгол хийж, дээрх халамж, хөнгөлөлтийг долоодугаар сарын 01-ээс хойш үргэлжлүүлэх эсэхийг УАБЗ хэлэлцэнэ. Тийм болохоор бүх зүйлийг 7 сарын 01 гэж зогсооно гэж улс төрийн сонгуулийн үр дүнтэй холбож тайлбарлахгүй байхыг хүсье" гэв.
Сэтгэгдэл ( 3 )
Uursduu shou hiij vreh bolhoor mungu gargaj vreed bdag ireedvi bolson vr hvvhdvvdees mungu haramlahaa bolioch arai ichmeer tortei bolj bna daa
Байгалийн баялаг аас хүүхдүүд дээ үргэлжлүүлэн олгох л хэрэгтэй шүү дээ. Сонгууль нь дуусахаар одоо сонгогчдын хэрэг байх биш гэсэн шиг .Ядаж хүүхдүүд дээ ээлтэй төр байвал сайнсан.
Ur tavij ugmuurui bna shuu unendee ajil hiih hun oldohgui bna shuu sudalgaatai asuudlig shiidverleh heregtei bugd halamjaar amidardag bolhnee ajilin buteelgui baij tsalin goldog hetsuu bna shuu \n