Жолооч нарт хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна

Админ | Zindaa.mn
2021 оны 06 сарын 13

Хурд хэтрүүлэх зөрчлийн улмаас жил бүр олон арван автомашин замын хажуу руу онхолдож, дотор нь жолоочдоо итгээд хамт зорчиж явсан буруугүй гэр бүлийнхэн, үр хүүхдүүд нь амиа алддаг.

Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх зорилгоор жолооч нарын хурд хэтрүүлдэг тэр бүр хяналтад авч байгаагүй цэг, авто замын хэсгүүдэд тодорхой цагуудад өдөр бүр тээврийн цагдаагийн төв, орон нутгийн алба хаагчид "ХУРД ХЭМЖИЖ" зөрчил гаргасан жолооч бүрт шийтгэл оногдуулж байна.

Таны гарт бусдын амьд явах эрх алга болж байгаа тул Жолооч та дүрмээ баримтална уу.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.157) 2021 оны 06 сарын 13

Гуравхан зүйлээс зам тээврийн осол гардаг. 1. согтуугаар тээрийн хэрэгсэл жолоодох. 2 хурд хэтрүүлэх. 3. тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл.

0  |  0
Top