Тохь тухыг эрхэмлэгч худалдан авагч нартаа зориулан Сэлбэ зуслангийн цэнгэг агаарт “Grand Marshal Luxury Villas”-ынхан бямба гараг бүр нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа билээ.
Өдөрлөгийн үеэр хаус сонирхсон иргэдийн цуваа “Grand Marshal Luxury villas” төслийн талбайд тасарсангүй. Гэр бүлээрээ салхинд гарч, ирээдүйн амьдрах орчинтойгоо танилцах иргэдийн хөл ихтэй байлаа.
“Grand Marshal Luxury Villas” дөрвөн улирлын хотхон Улаанбаатар хотын төв цэгээс 19 км-ийн зайд, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлаж байгаа ба хотхоны бүтээн байгуулалт ид дундаа өрнөж байна.
Энд гинжит экскаватор овоолсон хайрга, дайргыг шанагаараа тараан засаж, тэнд зуурмагийн машин цемент зөөж, нөгөө хэсэгт каск малгай өмсөж, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангасан ажилчид арматур төмрийг хэмжих, цемент зуурмагийн чанар шалгах зэргээр дор бүрнээ хариуцсан ажлаа хийцгээнэ. Нийт 13.2 га талбайтай “Grand Marshal Luxury Villas” цогцолбор хотхон сүндэрлэж байгаа ба чадварлаг инженерүүд ур ухаанаа шингээн, ажиллаж байна.
Өдөрлөгийн үеэр “Grand Marshal Luxury villas” төслийнхөн бидэнд Улаанбаатар хотын хамгийн том ногоон байгууламжтай, чанартай, тохь тухтай үл хөдлөх хөрөнгө санал болгож байлаа.
Монголын чинээлэг дундаж давхаргад зориулсан энэ төсөл цогц төлөвлөлтөөрөө зуслангийн хаусанд хувьсгал хийж буй. Жилийн дөрвөн улиралд амьдрах боломжийг бүрдүүлэх энэ хотхонд 400 айлын хаусаас гадна Кембрижийн хөтөлбөртэй 350 хүүхдийн сургууль, 150 ортой европ стандартын цэцэрлэг, эх, нялхсын 74 ортой сувилал, соёл, спортын комплекс босох аж. Түүнчлэн 400 машины ил зогсоол, 500 машины дулаан зогсоолтой.
“Grand Marshal Luxury villas” хотхонд ухаалаг барилгын шийдлийг нэвтрүүлж, захиалагч нарын хүсэл сонирхолд нийцсэн олон төрөл, интерьер, дизайны хувьд монголчуудын уламжлалт амьдралын хэвшлийг харгалзсан өрнө, дорнын хэв маягийг хослуулахаар төлөвлөжээ.
Барилга бүрийг чанартай, эдэлгээтэй барихад төсөл санаачлагчид онцгой анхаарч, Монголдоо тэргүүлэгч компаниудаас түүхий эд, материал, тоног хэрэгслээ татаж байгаа ажээ.
Дээр дурдсанчлан “Grand Marshal Luxury villas” цогцолбор хотхон нийт 13.2 га талбайтай бөгөөд энэ талбайн 70 хувийг ногоон байгууламж эзэлнэ. Энэ удаагийн өдөрлөгийн үеэр “Grand Marshal Luxury villas”-ын ногоон байгууламжийн архитектур буюу ландшафтыг хийх хамт олон төлөвлөгөөгөө гаргаж байгаатай таарсан юм.
Барилгын үйл явцтай танилцсаны дараа “Grand Marshal Luxury villas” төслийн удирдлагууд ландшафтын багынхантай уулзаж цэцэрлэгжүүлэлтийн дизайн, гадна талбайд төлөвлөлтийг хэрхэн хийх тухай ярилцаж, төлөвлөгөө гаргасан юм. Ландшафт архитектурыг бүтээхийн тулд цогц мастер төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Үүнд дизайны нарийвчилсан зураг төсөл, техникийн нарийн тооцоо, болон уран зураг, дүрслэх урлагийн мэдрэмж тун чухал ажээ.
Ийнхүү нүдэн дээр босож буй энэ онцгой хотхонтой танилцах зуурт үнэ ханшийн мэдээлэл сонирхол татаж байлаа.
Нийт таван төрлийн хауснаас сонгож болох ба “Grand Marshal Luxury villas”-ынхан захиалагч бүрийнхээ санхүүгийн байдал, орлогод тохирсон сонголт, төлбөрийн уян хатан нөхцөл, компанийн хүүгүй лизинг санал болгож байгаа аж.
Энэ талаар “Grand Marshal Luxury villas” төслийн реалтор М.Хангал ““Grand Marshal Luxury Villas” хотхон нь зуслангийн бүсэд, тав тухтай амьдрах боломжийг олгох зорилготой, 500 айлын хотхон. Захилагчийн хэрэгцээнд нийцүүлсэн сингл хаус, твин хаус, таун хаус, мульти хаус, пент хаус гэсэн олон сонголттой. Ийм олон төрлийн хаус байдгийн шалтгаан нь "Тухайн хүн хэдэн метр квадратад, хэдэн давхарт амьдармаар байгаа вэ" гэсэн хэрэгцээнд нь таарсан сонголтыг олгож байгаа юм. Хоёр өрөө орон сууцнаас эхлээд дөрвөн өрөө, 380 м.кв хүртэл гурван давхар хауснууд байгаа. Төлбөрийн нөхцөлийн тухайд олон төрлийн хөнгөлөлт, урамшуулал, бартерын нөхцөл байгаа. Захиалагч нарын сонголтоос шалтгаалан тухайн үйлчлүүлэгчийн санхүүд тохирсон төлбөрийн уян хатан нөхцөл, компанийн хүүгүй лизинг мөн санал болгож байгаа” гэлээ.
"Grand Marshal Luxury villas" цогцолбор хотхоны бүтээн байгуулалт хурдацтай өрнөж, барилга угсралтын ажил 40 хувьд, захиалга 70 хувьд хүрээд байгаа ба ердөө хэдхэн сарын дараа, энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээн авах юм.
“Grand Marshal Luxury villas”-ын анхны захиалагчдын нэг Т.Бархүү, И.Одончимэг нарын гэр бүл өдөрлөгт хүрэлцэн ирж, барилгын ажилтай биечлэн танилцдаг уламжлалтай. Энэ удаагийн өдөрлөгт мөн хүрэлцэн ирээд байхад нь сэтгэгдлийг нь сонирхлоо.
МУГЖ И.Одончимэг “Хүн бүхэн тавтай тухтай амьдрахыг хүснэ. Хаус гэдэг амьдрахад сайхан ч дагалдаад маш олон асуудал босож ирдэг юм билээ. Цахилгаан, дулаан, усан хангамж, харуул хамгаалалтаа яах вэ гэдгийг шийдэх л болно. Үгүй ядаж ашиглалтын зардал хэт өндөр байвал бас л асуудалтай. Хашаан дотроо хэчнээн тансаг сайхан хаус байгаад эргэн тойрон бохир байвал хүн яаж тухтай амьдрах билээ. Тэгвэл “Grand Marshal Luxury Villas” энэ бүгдийг шийдэх төлөвлөлттэй нь үнэхээр таалагдсан. Хийсэн сонголтондоо эргэлзэхгүй байгаа” гэсэн юм.
Уншигч та энэ бямба гарагт Сэлбийн сэрүүн дэнжээр зочилж, амтат шорлог, халуун цайгаар дайлуулангаа “Grand Marshal Luxury Villas” төсөлтэй танилцаарай.
Мөн захиалга өгөхийг хүсвэл “Тэнгис” кино театрын хойно байрлах “Оранж плаза”-ын дөрвөн давхарт өгч болно. Мөн фэйсбүүкийн “Grand marshal luxury villas” хуудаснаас болон 8857-9080, 9810-9080, 9005-9080, 9919-9080, 9311-9080, 9667-9080 утсаар мэдээллийн ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Сэтгэгдэл ( 2 )
ГЭР ХОРООЛОЛЫН ТӨЛӨВЛӨЛТӨӨ ЯАВУУЛААЧ ? УС ДУЛААНЫГ НЬ УЛС ХАРИУЦАНА ГЭСЭН АМЛАЛТ ХААЧИВ СОНГУУЛЬ ӨНГӨРСӨН ОДООЧ ХӨДЛӨХГҮЙ ЛДЭЭ? ЧАДВАРГҮЙ ЗАСАГ , ӨР ТАВИЖ Л ЧАДНА ЯАНА ДАА?
ГЭР ХОРООЛОЛЫН ЯДАРСАН АРД ИРГЭД ЯАХ ВЭЭ, ГЭР ХОРООЛОЛЫН ГУДАМЖ ТАЛБАЙГАА ХЭЗЭЭ ТОХИЖУУЛАЖ ЭХЛЭХ ВЭЭ