Дуудлага худалдаагаар 69.8 сая ам.доллар нийлүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 15

Өнөөдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар Монголбанк ирүүлсэн саналыг 100% биелүүлж 69.8 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн байна. Банкууд 3.0 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн своп байгуулах санал ирүүлснийг Монголбанк биелүүлэхээс татгалзжээ.

Тодотгоход, Гадаад валютын  албан нөөц дөрөвдүгээр сарын байдлаар 4891.6 сая ам.доллар байна.

 



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top