Буудайн тариалалт төлөвлөсөн хэмжээнд хүрлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 21

 

Энэ онд улсын хэмжээнд 368 мянган га-д улаанбуудай тариалах зорилт дэвшүүлсэн. Өнөөдрийн байдлаар 380 мянган га-д улаанбуудай тариалж, төлөвлөсөн хэмжээндээ хүрлээ гэж ХХААХҮ-ийн сайд мэдээллээ. Тэрбээр "Орон нутгаас авсан мэдээллээр нийт тариалсан талбайн 80 орчим хувь нь соёололтоороо чанарын онц сайн үнэлгээтэй гарч байна. Буудайн соёололт онц сайн үнэлгээтэй гарсан нь тариалангийн бүс нутагт 5, 6-р сард хур тунадас ахиу орж чийг их өгсөнтэй холбоотой. Хэдийгээр цаг агаар бага зэрэг сэрүүхэн байсан ч чийг хангалттай хэмжээнд байсан учраас таримлын өсөлт хөгжил, ургалтад таатайгаар нөлөөллөө.
 
Яг одоо буудайн талбайд ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлж, өсөлтийг идэвхжүүлдэг органик бордоонуудыг өгөх, хортноос хамгаалах ажил ид өрнөж байна.
 
Энэ жилийн хувьд тариалалт цар тахлын нөлөөгөөр амаргүй нөхцөл байдалтай эхэлсэн ч тариаланчид цаг наргүй зүтгэж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, технологит хугацаандаа сайн ажилласны үр дүн ийнхүү эергээр гарч байна. Та бүхэндээ талархал илэрхийлье. Намар арвин ургац хурааж авахын төлөө хамтдаа хичээцгээе гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top