725 мянган тонн сайжруулсан түлшний түүхий эд татан авна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 21

Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ нь агаарын бохирдлыг бууруулахад ач холбогдолтой байгаа. Ирэх өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 725 мянга гаруй тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг шат дараатай татан авах шаардлагатай байгаа аж.

Энэ бэлтгэлийг хангуулах ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдрөөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд "Таван толгой түлш" ХХК-ийн баруун, зүүн бүсийн үйлдвэр болон төвийн нөөцийн талбайн ажил байдалтай танилцан дараах дөрвөн  чиглэлээр ажиллажээ. Үүнд:

2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлд нийт сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийн нөөцийг шат дараатай татан төвлөрүүлэх тээвэрлэлтийн зардлыг шийдвэрлэх

Баруун бүсийн үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлийг хийх, нүүлгэх ажлыг хэрхэн шат дараатай  зохион байгуулах талаар

Агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг оруулбал тус дүүргийн айл өрхийг түлшээр хангахын тулд үйлдвэрлэлийг 20 хувиар нэмэгдүүлэх шаардлага үүснэ. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломж байна.

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд шаардагдах төсөв, зардлыг шийдвэрлэж өвлийг өнтэй давах бэлтгэлийг зуны сардаа базааж дуусгах ажлуудын шат дараатай зохион байгуулах асуудлуудыг ажлын хэсэгтэй хэлэлцэж, үүрэг чиглэл өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top