90.5 сая ам.доллар ялгаатай ханшаар нийлүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

Өчигдөр  гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар Монголбанк ирүүлсэн саналыг 100% биелүүлж 90.5 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ. Своп, форвард арилжаагаар банкууд санал ирүүлээгүй аж.

Өмнөх буюу 17-ны өдрийн  дуудлага худалдаагаар Монголбанк ирүүлсэн саналыг 100% биелүүлж 48.5 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн юм. Төгрөгийн ам.доллартой харьцах Төв банкны албан ханш өнөөдөр 2849.65 төгрөг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top