Цар тахлын нөхцөл байдлын дараах эдийн засгийн хүндрэлийг даван туулахад бизнесүүд бие биенээ дэмжих, хамтрах зорилгоор аж ахуй нэгжүүд нэгдсээр байна. Үүний нэг жишээ нь өнөөдөр Стартап Маркетинг Спэйс ХХК-ийн санаачилсан “ХАМГИЙН ШИЛДГИЙГ ХАМТДАА ХӨГЖҮҮЛЬЕ” аянд CU олон улсын конвиниенс сүлжээ дэлгүүрийн франчайз эрхийг эзэмшигч “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК хамтран ажиллахаар талууд хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
2020 оны байдлаар Монгол улсад зөвхөн хүнсний үйлдвэрийн чиглэлээр бүртгэлтэй 17 мянган аж ахуйн нэгж байгаагаас ердөө 8.5 мянга нь үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн 88% нь 9 хүртэл ажилтантай бичил аж ахуйн нэгж юм. Эдгээр жижиг хүнсний үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн гол тулгамдаж буй асуудал нь тогтвортой ажиллах бизнес модель, борлуулалтын сувгийн хөгжүүлэлт байдаг байна.
Тэгвэл энэ цагаас эхлэн шинэлэг, өвөрмөц бүтээгдэхүүнтэй боловч түүнийгээ тасралтгүй үйлдвэрлэх боломжгүй, борлуулалтын суваггүй, хэрэглэгчиддээ хүргэж чадахгүй байгаа бизнесүүдийг дэмжих “ХАМГИЙН ШИЛДГИЙГ ХАМТДАА ХӨГЖҮҮЛЬЕ” аяны хүрээнд “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК нь жижиг дунд үйлдвэрлэгчдэд борлуулалтын сувгийн дэмжлэг үзүүлэх бол “Стартап Маркетинг Спэйс” ХХК нь менежмент, маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, сав баглаа боодол, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллах юм.
Хамтын ажиллагааны үр дүнд хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэгчдийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авснаар үйлдвэрлэгчид эргэлтийн хөрөнгийн тасралтгүй эх үүсвэртэй болж бие биенээ дэмжих эргэлт үүсэх юм.
Хэрэв та CU олон улсын конвиниенс сүлжээ дэлгүүрээр бараа бүтээгдэхүүнээ борлуулахыг хүсвэл доорх линкээр хүсэлтээ өгч Стартап Маркетинг Спэйс ХХК-ийн зөвлөх үйлчилгээнд хамрагдах боломжтой юм.
Бүртгүүлэх линк: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfHv0zQ-a5vbfMIPUcBrEHT-z5kjNH4siNQyNTwHClK7mhfMw/formrestricted
ХАМГИЙН ШИЛДГИЙГ ХАМТДАА ХӨГЖҮҮЛЬЕ
Сэтгэгдэл ( 0 )