ЦАХИМ ФОРУМ: Чацарганы кластер өрхүүдтэй ч, ЖДҮ-тэй ч, том компаниудтай ч хамтран ажилладаг

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 28

“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулж байгаа билээ.

Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.06.28) “Монголын хүнсний салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй уулзах цахим уулзалт”-аар үргэлжлэн, зохион байгуулагдаж байна.

Арга хэмжээг зохион байгуулагчдын нэг “Экспорт Олон улсын худалдааны төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Оюунбилэг өнөөдрийн арга хэмжээг нээн хэлсэн үгэндээ, "Цар тахлын улмаас бизнес түншлэл хаалттай байгаа энэ цаг үед Монголын хүнсний салбарынхантай танилцахаар энэхүү цахим талбарт цугласанд баярлалаа" гэдгээ илэрхийлсэн. Мөн тэрбээр "Монгол, Японы бизнес эрхлэгчид хамтран олон улсын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ гаргах бүрэн боломж байгаа. Энэхүү цахим уулзалт хоёр улсын бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны боломж, үүдийг нээнэ гэж итгэж байна” гэсэн юм.
 


Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд “Чацарганы кластер - Монголын жимс жимсгэний үндэсний холбоо”-ны УЗ-ийн гишүүн, зөвлөх, доктор, профессор Х.Цэвэлмаа “Монгол-Японы хүнсний салбарын бизнесийн хамтын ажиллагааны боломж, сайн туршлага” сэдвээр илтгэл танилцууллаа.

 

Түүний илтгэлээс тодотговол, Чацарганы кластер их өвөрцөц, өрхүүдтэй ч, ЖДҮ-тэй ч, том компаниудтай ч хамтран ажилладаг хэмээн онцолсон.

 

  • Шинэ хэрэглэгчдэд, шинэ бүтээгдэхүүн хүргэхэд хамтын хүчин зүтгэл чухал гэдгийг ойлгосон учраас кластерын хэлбэрийг сонгосон.

 

  • Монголд бизнес эрхлэхэд зардал өндөр, зардлыг бууруулахад хамтын хүчин зүтгэл чухал.

 

  • 2015 оноос ХХААХҮЯ-ны дэмжлэгтэйгээр байгуулагдаж, 2018 оноос ТРАМ төслийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа идэвхэжсэн.

 

  • Аж үйлдвэрийн зохистой дадал, компаниудын түвшин, стандарт улам ахиж байгаа.

 

  • Компаниуд өндөр соёлыг нутагшуулж, илүү өндөр хэрэглээний түвшинд хүрэхээр ажиллаж байна. Хүртээмжтэй өсөлтөд голлон анхаарч байгаа.

 

  • Гадаад зах зээл, тэрдундаа Японы зах зээлд эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ танилцуулахаар ажиллаж байна гэлээ.

 

ШУУД ҮЗЭХ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top