ЦАХИМ ФОРУМ: Хөнгөн аж үйлдвэрийн салбарын бизнес эрхлэгчид Японы зах зээлд өөрсдийгөө танилцуулж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж  байгаа билээ.

Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.06.29) “Монголын Хөнгөн аж үйлдвэрийн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй хийх цахим уулзалт”-аар үргэлжилж буй юм.

Өнөөдрийн арга хэмжээг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нээн үг хэллээ.

Тэрбээр өнөөдрийн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоон, хамтран ажиллах боломжуудыг бий болгоно гэж найдаж буйгаа илэрхийлсэн. Хөнгөн үйлдвэр, тэрдундаа ноолуур дээр манай үйлдвэрлэл эрхлэгчид чанарын баталгааны тогтолцоог бүрдүүлж байгааг онцоллоо. Ноолуур малчны хотноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл ямар процессыг туулж, хэрэглэгчдэд хүрч буй талаар болон хөнгөн үйлдвэрийн салбарт үйлдвэрлэл эрхэлж буй бусад бизнесүүд өнөөдөр Японы зах зээлд өөрсдийгөө танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top