ЦАХИМ ФОРУМ: Японы зах зээлд доод тал нь 30-40 мянган хос гутал экспортлох зорилготой байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж  байгаа билээ.

Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.06.29) “Монголын Хөнгөн аж үйлдвэрийн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй хийх цахим уулзалт”-аар үргэлжилж буй юм.

Өнөөдрийн арга хэмжээнд “Хос Аз” ХХК-ийн захирал,  Монгол Улсын зөвлөх инженер Н.Зоригт  оролцож, Японы  талтай хамтран ажиллах саналаа танилцууллаа. Тэрбээр өнөөдрийн экспод оролцож буй зорилгоо:

 

  • Нэгт,  Монголд үйлдвэрлэсэн хүүхдийн өвөл,  зуны гутлыг Японы  зах зээлд гаргах
  • Хоёрт, Шинээр баригдаж буй жилд 100 мянган хос гутал үйлдвэрлэх үйлдвэртээ  хөрөнгө оруулах түншүүдийг олох гэсэн юм.

 

 “Хос Аз” гутлын үйлдвэр 2005 онд байгуулагджээ. Монголын цэрэг,  цагдаа зэвсэгт хүчинд 40-өөд  мянган хос гутал нийлүүлж эхэлж байсан бол 2015 онд шинээр хүүхдийн  гутлын үйлдвэр байгуулж үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Итали технологи, хийцээр үхэр, ямааны арьсаар үйлдвэрлэдэг гутлын чанар сайн. Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг Н.Зоригт хэлж байна.

Тус компани жилд 1.5-3 сая ам.долларын гутал үйлдвэрлэдэг. 2017 оноос Японы зах зээлийг  судалж байгаа. “Монгол экспорт”  компанитай хамтраад Японы хүүхдийн гутлын зах зээлийг судлан, анхны экспортоо эхлүүлсэн.

Японы зах зээлд доод тал нь 30-40 мянган хос гутал экспортлох төлөвлөгөөтэй байгаа. АНУ-ын зах зээлд хүүхдийн гутал нийлүүлж байгаа гэлээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алтанцэцэг Ш(64.119.18.53) 2021 оны 07 сарын 03

Зоригоо,Энхтуул хоёртоо болон хамт олонд нь ажлын өндөр амжилт хүсье. Ёстой мундаг шүү та 2 Цаашдаа монгол улсдаа гутлын том үйлдвэр байгуулаарай

0  |  0
Тулгаа(103.26.193.169) 2021 оны 07 сарын 01

Ийм л монгол хүмүүс олон болоосой. Баяр хүргэе. Нөгөө Чингис хааны одон энэ тэрээ ийм хүмүүст хүртээх хэрэгтэй. Улс төрчид урланынхан хажууд нь юучив дээ

1  |  0
Ахмад(202.9.41.1) 2021 оны 06 сарын 30

Зоригоод амжилт хүсье ! Танай гутлаас зээдээ авч өмсүүлж болох уу , ганцхан экспортын гутал хийдэг юмуу ? Танай нэрийн барааны ” ГУТЛЫН ДЭЛГҮҮР ” хаана байдаг юм бэ , очиж сонирхоё, хаягийг нь зааж агөөч ! Байршлыг хэлж өгвөл их баярлах байна даа Зоригоо гуай ?

0  |  0
Бямбасүрэн(122.201.22.107) 2022 оны 04 сарын 11

Хос аз ххк-ийн хамт олонд амжилт хүсэе. Та нар чадна. Зорьсон хэргээ бүтээгээрэй. Гутал гэдэг нарийн ажиллагаатай 200 гариу төрлийн материал ордог 1 мм алдаж оёход хүний хөл холгодог шүү. Хүн бүгдийн хийгээд байдаг бүтээгдэхүүн биш. Мэргэшсэн ажилтан хийдэг ажил . Дахин дахин амжилт хүсэе \n

2  |  0
Баярбат(64.119.27.21) 2021 оны 06 сарын 29

Зоригоодоо а жилт хүсье

0  |  0
Ariunaa(202.126.88.61) 2021 оны 06 сарын 29

saihan medee bn . amjilt hvsee

0  |  0
Бат(66.181.182.177) 2021 оны 06 сарын 29

Зөв хө. Амжилт хүсье...

0  |  0
Зочин(64.119.22.130) 2021 оны 06 сарын 29

Сайхан мэдээ байна. Амжилт хүсье

0  |  0
Зочин(103.10.23.137) 2021 оны 06 сарын 29

Зоригоо ах масс нэмээд бүрч муухай болж

0  |  5
Sunjidmaa (70.68.80.162) 2021 оны 06 сарын 29

Bayar hurgeed amjilt husei.

0  |  0
boldoo(211.250.169.14) 2021 оны 06 сарын 29

sain bn amjilt

2  |  0
Top