ЦАХИМ ФОРУМ: “Монголын хаан Ширхэгт” тэмдгийг танилцууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

 

“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж  байгаа билээ.

Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.06.29) “Монголын Хөнгөн аж үйлдвэрийн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй хийх цахим уулзалт”-аар үргэлжилж буй юм.

Өнөөдрийн арга хэмжээнд  “Монголын Ноос, Ноолуурын Холбоо”  оролцож,  Монгол ноос, ноолуур, бусад ширхэгтийн чанар, давуу талыг дэлхийд таниулах “Монголын Хаан Ширхэгт”  тэмдэгийн талаар Японы бизнесүүдэд танилцууллаа.

Ноолуур бол уул уурхайн дараа хоёрдугаарт бичигдэх Монголын экспортын бүтээгдэхүүн. Японы зах зээлд  5-6 сая ам.долларын ноос ноолуурын бүтээгдэхүүн экспортод гаргадаг. 2018 онд 7 сая ам.долларын ноос, ноолуур, бүтээгдэхүүн   экспортод гаргаж байсныг мэдээлэлдээ дурдсан.

“Жетро” төслийн хүрээнд бүтээгдэхүүний чанар,  мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах ажлууд хийж байсан. Цаашид Японы зах зээлд ноос ноолуурын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой байгаа.

Монгол Улсын Засгийн газар, Монголын Ноос, Ноолуурын Холбоотой хамтран  Азийн Хөгжлийн Банкны /АХБ/ техник туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр  “Монголын Хаан Ширхэгт”  тэмдэгийг хөгжүүлж байгаа гэлээ.

 

“Монголын Хаан Ширхэгт” тэмдэгийн АЧ ХОЛБОГДОЛ НЬ

 

Монгол Улсын ширхэгт бүтээгдэхүүнд итгэх хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлж, зөв сонголт хийхэд тусална.

 

  • Бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хэрэглээний үзүүлэлтүүдийг бүрэн хангасан Монгол улсын өндөр чанартай ширхэгт бүтээгдэхүүн гэдгийг  илтгэнэ.

 

  • Хамгийн сайн ширхэгт эдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдгийг гэрчилнэ.

 

  • Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хэрэглэгчийн шаардлагыг хангаж, нэмүү өртөг шингээсэн болохыг гэрчилнэ гэсэн мэдээллийг өглөө.

 

Монголын Ноос, Ноолуурын Холбоо энэ удаагийн цахим экспогийн хүрээнд Японы бизнесүүдтэй интернэт худалдаа,  бизнес уулзалтууд хийхээр зорьж байна гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top