"Имарт" Монгол Улсын Топ-100 ААН-ийн 40-д жагслаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

“Скай хайпермаркет” ХХК буюу "Имарт" хайпермаркет Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 40-р байранд эрэмбэлэгдлээ. 

Үүд хаалгаа нээгээд 5 жилийнхээ босгон дээр ирж буй "Имарт"-ынхан анхны жилээ 98 дугаарт эрэмблэгдэж байсан бол жил ирэх тусам дээшилж, өнгөрсөн жилээс 12 байраар урагшилсан амжилтыг үзүүллээ.

Монгол Улсын топ аж ахуйн нэгжүүдийг тодруулах уг арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ оны хувьд коронавируст халдвар, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээ цахимаар зохион байгуулагдлаа.

"ТОП-100" аж ахуйн нэгжийг эрэмбэлэх голлох 5 үзүүлэлтээр "Имарт" дараах байдлаар үнэлэгдлээ. 
 

  • Борлуулалтын орлогын эрэмбээр 42,
  • Татварын оролгын эрэмбээр 49,
  • Хөрөнгийн эрэмбээр 52,
  • Ашгийн хэмжээний эрэмбээр 73,
  • Даатгуулагчийн тооны эрэмбээр 28.

Тус хамт олон өнөөдрийн байдлаар нийт 2500 гаруй ажлын байр бий болгоод байна. Хөдөлмөрч, хичээнгүй хамт олондоо хүн болгоны хайр хүндэтгэлийг хүлээж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг дааж, эх орныхоо хөгжил цэнэглэлд үнэтэй хувь нэмрээ оруулсан, илүү амжилттай "Имарт"-ыг хамтдаа бүтээлцэх эзэд нь байхыг хүсэн ерөөе.
 

Top