ЦАХИМ ФОРУМ: Хүннүгийн үеийн бэлгэдэл, дүрслэл бүхий бүтээлүүд хэрэглэгчдийн анхаарлыг татдаг

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж  байгаа билээ.

Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.06.29) “Монголын Хөнгөн аж үйлдвэрийн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй хийх цахим уулзалт”-аар үргэлжилж буй юм.

 

Өнөөдрийн арга хэмжээнд “Хаадын гэр” ХХК-ийн ерөнхий захирал Д.Болор-Эрдэнэ оролцож, бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Монголын түүх, өв соёлд тулгуурласан, орчин цагийн хэрэглээнд нийцсэн  “Хаадын гэр” брэнд Монголын интерьерийн салбарт Үндэсний интерьерийг бий болгон, шинэ инновацыг нэвтрүүлж, орон сууц, хаус, аялал жуулчлал, зочид буудалд  үндэсний онцлогоо шингээсэн үеэс үед өвлөгдөх бүтээгдэхүүнийг урлан хэрэглэгчдэдээ бэлэг барихыг зорьдог болохыг мэдээлэлдээ онцолсон.

Анх 2014 оноос үйл ажиллагаа явуулж, Монгол гэр хийж эхэлсэн бол жилээс жилд бүтээгдэхүүний хөгжүүлэлт амжилттай хийгдсээр, сүүлдээ интерьерийн хөгжүүлэлтийн түвшинд анхааран ажиллаж байгаа аж.

Цэвэр байгалийн түүхий эд  буюу нарс, царс  мод, шавар,  ноос гэсэн түүхий эдүүдээр,  түүх, уламжлал, орчин цаг  гэсэн гурван концепцид тулгуурласан дахин давтагдашгүй загвар хийцтэй бүтээлүүдийг 100 хувь гар аргаар,  үеэс үед хэрэглэгдэх удаан эдэлгээтэйгээр бүтээдэг гэдгээ Японы бизнесүүдэд танилцууллаа. Хүннүгийн үеийн бэлгэдэл, дүрслэл бүхий бүтээлүүд Монголчууд болон гаднын хэрэглэгчдийн анхаарлыг татдаг гэсэн юм.
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.227) 2021 оны 06 сарын 29

англиар HUN олон тоогоор HUNS , оросоор ХУН олон тоогоор ХУННЫ , монголоор ХҮН олон тоогоор ч ХҮН , ХҮН ГҮРЭН

0  |  0
Top