“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж байгаа билээ.
Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.06.29) “Монголын Хөнгөн аж үйлдвэрийн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй хийх цахим уулзалт”-аар үргэлжилж буй юм.
Өнөөдрийн арга хэмжээнд “Шилмэл Дизайн” ХХК оролцож, үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ Японы бизнес эрхлэгчдэд танилцууллаа.
2009 оноос хойш оёдлын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй тус компани бүх төрлийн ажлын хувцсыг захиалагч байгууллага, иргэдийн хүссэн өнгө, загвар хийцээр хурдан хугацаанд хийж өгдөг арвин туршлагатай. Дүүргийнхээ Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төвтэй хамтран кластераар өрх болон бичил бизнес эрхлэгчдийг хөгжүүлж ажил үйлчилгээ, шардлагатай тохиолдолд нэмэлтээр тоног төхөөрөмжөөр ханган амжилттай ажиллаж байгаагаа танилцууллаа.
2020 оноос эхлэн Төсөөллөөс урган гарсан “Содкашмер” брэндийг үүсгэн байгуулж эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн ноосон пальтог зах зээл дээр амжилттай нэвтрүүлэн үйл ажиллагаагаа өрөгжүүлэн ажиллаж байна.
Ноос, ноолууран бүтээгдэхүүний Содкашмер нь хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжид нийцсэн чанартай, загварлаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн Монголдоо төдийгүй дэлхийд таашаагдах брэндийг бий болгохыг зорьж байна.
Дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, экспортлох эрхэм зорилготой тус компанийн үйл ажиллагааны чиглэл нь: Хөдөлмөр, хамгааллын хувцас хэрэглэл үйлдвэрлэх:
Бүтээгдэхүүн
Манай бүтээгдэхүүн Японы зах зээлд гарч өөрийн байр суурийг эзлэхэд биднийг дэмжих, хөрөнгө оруулах, хамтран ажиллах хүмүүсийг хайж байна гэж тус компанийн зүгээс мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )