“ЭТТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн гэрээг 5 жилээр сунгалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 06 сарын 30

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр (2021.06.29) хуралдаж, Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай байгуулсан Контракт гэрээг шинэчлэн батлах тухай тогтоолыг хэлэлцэж баталлаа. 

ТУЗ-ийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай байгуулсан гэрээний 2020 оны биелэлтийг “Сайн” гэж дүгнэсэн байна.

ТУЗ-өөс Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн 2018-2020 оны ажлын үр дүнг харгалзан үзсэнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дунд хугацаанд буюу 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг хариуцаж хэрэгжүүлэх үүргийг өгч, контракт гэрээг 5 жилийн хугацаатайгаар баталж, шинээр байгууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөг амжилттай боловсруулан батлуулсан бөгөөд уг төлөвлөгөөнд орсон бүтээн байгуулалтын төслүүдийн ажил эхлээд байгаа юм. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zocnin(68.145.61.75) 2021 оны 06 сарын 30

Mundag zaluu

0  |  0
зочин(202.72.240.53) 2021 оны 06 сарын 30

ббүр болохгүй бол гэрээгээ цуцалаад хөөгөөд явуул дараагийн үедээ хадгал

0  |  0
Top