“Монгол, Японы ЭЗТХ-ийн 5 жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж байгаа билээ.
Цахим форум, үзэсгэлэнгийн өнөөдрийн (2021.07.01) арга хэмжээнд аймгууд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож байгаа юм.
Тодруулбал, аймгууд өөрсдийнхөө давуу тал, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд байгаа боломж, Японы талтай хамтран ажиллах боломжууд, хамтын ажиллагааг бий болгох тал дээр анхаарал хандуулна.
Жил болгон уламжлалаар биетээр болдог байсан уг арга хэмжээ энэ жил ковидын улмаас цахимаар болж буй нь бидэнд технологийн шийдлийг ашиглах, нөгөө талаас хил хязгааргүйгээр үндэсний бараа бүтээгдэхүүнээ Монголдоо төдийгүй дэлхий нийтэд таниулах, сурталчлах, цаашлаад экспортлох гарцыг нээж өгнө гэж үзэж буйгаа зохион байгуулагчдын зүгээс онцолсон.
Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөрөнгө оруулагч, бизнесүүдэд 10 өдрийн хугацаанд, 24 цагийн турш нээлттэйгээр танилцуулах, сурталчлах боломжийг энэ удаагийн цахим экспо олгож буйг нэмж тодотгоё.
Сэтгэгдэл ( 0 )