ЦАХИМ ФОРУМ: “Одь Тан” ХХК эмчилгээний өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж  байгаа билээ.

Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.07.01) “Монгол Улсын хөдөө, аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй хийх цахим уулзалт”-аар үргэлжлэн зохион байгуулагдаж байна. 

Өнөөдрийн арга хэмжээнд “Одь Тан” ХКК-ийн захирал Б.Чанцал оролцож,  үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ Японы бизнесүүдэд танилцууллаа.

Тэрбээр "Манай компани  олон зуун жилийн түүхтэй,  говийн их маарамбуудын арав дахь үеийн эмч Пунцагийн Баатар гэж Гавьяат эмчийн санаачилгаар байгуулагдсан. Монголын уламжлалт анагаах ухаан 5000 жилийн түүхтэй. Манай уламжлалт эм, натурал гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр тасралтгүй есөн үе дамжсан, 500 орчим жилийн түүхтэй жор дамжлагад суурилсан "  хэмээн онцолсон. 

2013 онд эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эмнэлэг, эмийн цех хэлбэрээр байгуулагдаж байсан тус компани 2015 онд Монголын нийт 115 уламжлалт  эм танг Улсын бүртгэлд оруулжээ. 

Тус компани өдгөө 100 гаруй төрлийн Монгол эм тан, 10 гаруй төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, дөрвөн төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 50 гаруй төрлийн эмийн ургамлыг өөрсдөө тариалдаг.  Одоогийн байдлаар бүтээгдэхүүнээ Монгол, БНСУ, ӨМӨЗО-нд худалдаалж байна.

“Одь Тан” ХКК эмийн ургамлаа өөрсдөө тариалдаг. Тус компанийн үйлдвэрлэдэг эм тангийн эмчилгээний үр дүн өндөр. HBV, HCV, хэрх, хоргүй хавдар, үргүйдэл, ясны өвчний эдгэрэлтийн өндөр үр дүн үзүүлдэг. Уушги тоосжих өвчнийг 93 хувьтай цэвэрлэж , ханиад, хатгалгаа өвчний эдгэрэлтийн хувь 69 хувьтай байдаг аж.



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top