ЦАХИМ ФОРУМ: Өмнөговийн брэнд бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа

2021 оны 07 сарын 01

 

“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж  байгаа билээ.

Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.07.01) “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй хийх цахим уулзалт”-аар үргэлжлэн зохион байгуулагдаж байна.

 

Өнөөдрийн арга хэмжээнд Өмнөговь аймгийн ХХААГ-ын ЖДҮ хариуцсан мэргэжилтэн Ж.Оюунчимэг мэдээлэл өглөө.

 

Тэрбээр “Өмнөговь аймаг бол эртний үлэг гүрвэлийн олдворуудын өлгий нутаг, үзэсгэлэнт сайхан байгалиараа дэлхийд нэр нь танигдсан. Түүхийн тайлагдашгүй оньсого мэт нууцлаг бүхнийг агуулсан унаган байгаль, түүх соёлын үл хөдлөх үнэт дурсгал, арвин баялагтай нутаг хэмээн танилцуулгын эхэнд онцоллоо.

Өмнөговь аймаг нь энерги, эрчим хүчний төв төдийгүй хүн төрөлхтний үнэт дурсгал, хадны сүг зураг, бичээсүүд, туруутан амьтад, үлэг гүрвэлийн мөр бүхий ховор олдворуудаараа Монгол Улсын аялал жуулчлалын голлох бүс нутаг болж байна.

Монгол орныг зорин ирдэг жуулчдын дийлэнх нь Өмнөговь аймагт аялдаг. Дэлхийд томоохонд тооцогдох Цахиуртын хөндийн чулуун зэвсгийн дарханы газар, энергийн төв Дэмчигийн хийд зэрэг түүхийн дурсгалууд, төрийн тахилгат Говь гурван сайхан уул, Хонгорын элс, Ноён Богд, Толь хад, Улаан цав зэрэг үзэсгэлэнт газрууд нь аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж, гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татдаг.

Дэлхийд томд тооцогдох Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайт зэрэг нүүрс, зэс, алтны орд газрууд байршдаг төдийгүй тухайн уурхайнуудын үйл ажиллагаа нь Өмнөговь аймгийг улсаас татаас авалгүйгээр, орон нутгийн төсвийг бүрэн бүрдүүлж, улсдаа орлого төвлөрүүлдэг.  Монгол Улсын хөгжлийг хөтлөх, эдийн засгийн томоохон бүс нутаг гэлээ.

 

Ж.Оюунчимэг мэргэжилтэн Өмнөговь аймгийн нэрийн хуудас болсон бүтээгдэхүүнүүдээс Японы бизнесүүдэд танилцуулсан.



 

Тухайлбал, Өмнөговь аймгийн Сэврэй сумын дархан С.Эрдэнээгийн урладаг мөнгөн эдлэлийн үүх түүх хийгээд бүтээлүүдээс танилцууллаа. 1985 оноос эхлэн одоог хүртэл удмынхаа  дөрөв дэх үеийн дархан нь  урлаж буй Оюуны өмчийн газраар баталгаажуулсан, Ноён Сэврэй хийцийн мөнгөн эдлэлүүд гэдгийг тодотголоо. С.Эрдэнэ дархан мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн ташуур, мөнгөн бугуйвч, мөнгөн ээмэг, мөнгөн товч зэрэг Монголчуудын өв соёлыг илтгэсэн олон бүтээлийг дархан хүний уран ухаанаар бүтээдэг аж.

Өмнөговийн брэнд бүтээгдэхүүнүүдийн нэг болох  “Хатан Хармаг” ХХК-ийн үйлдвэрлэдэг, говийн  хармаг жимсээр хийдэг цайг танилцуулсан. Хармаг жимс нь хүний биеийн дархлааг дэмждэг. Зүйл тус бүр нь онцлог шинжтэй, хүний биед ашиг тус үйлчлэлээрээ ялгаатайг тодотголоо. Ямаан хармаг жимс дархлааг дэмжих, сэтгэл санааг тайвшруулах, үрэвсэл намдаах, хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй бол Чонон хармаг нь дархлааг дэмжихээс гадна элэг, цөс, бөөрний үйл ажиллагааг дэмжих, нүдний харааг сайжруулах ач тустай байдаг гэлээ.

Өмнөговь аймгийн Мандал сумын “Ингэн тагш” компанийн “Цагаан доктор” ингэний сүүн бүтээгдэхүүнийг танилцууллаа. Монголчуудын уламжлалт сүү цагаан идээ бөгөөд ингэний сүүг сүүн хүчлийн ашигтай бичил биетийн хөрөнгөөр боловсруулсан, хүний биед нэн хэрэгцээтэй уургийн амин хүчил, эрдэс бодис, амин дэм ихээр агуулдаг  ундаа болохыг Японы бизнес эрхлэгчдэд танилцууллаа.

Мөн тус аймгийн “Өнөд Өвлөх Урлахуй” компанийн “Хөмүүл” брэндийг танилцуулсан юм. Говьд ургадаг хөмүүл ургамал нь дархлааг дэмжих, яс бэхжүүлэх, цус шингэлэх, нян, вирус устгах, харшлын эсрэг үйлчилгээтэй. Дэлхий дахинд тархаад буй ковидын эсрэг вирусийг устгах чадвартай нь батлагдаад, хүмүүс ихээхэн хэрэглэж заншиж байгаа гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
GO(141.101.98.238) 2021 оны 09 сарын 24

Бөөрөө мөнгөөр ​​зарж, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
Top