ЦАХИМ ФОРУМ: Дэд бүтэц, үйлдвэрлэл хөгжсөн Дархан-Уул

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж  байгаа билээ.

Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.07.01) “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй хийх цахим уулзалт”-аар үргэлжлэн зохион байгуулагдаж байна.

 

Өнөөдрийн арга хэмжээнд Дархан-Уул аймгийн Байгаль орчин, төсөв санхүү, төсөл, хөтөлбөр, үйлдвэрлэлийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр Дархан-Уул аймаг байгуулагдсаны 60 жилийн ой энэ жил тохиож буйг мэдээллийнхээ эхэнд дурдсан. Газар нутгийн хэмжээ бага боловч алт, шохойн чулуу, нүүрс, барилгын материалын түүхий эд гээд байгалийн баялгийн нөөц ихтэй. 102 мянган хүн амтай. 0-35 насны иргэд хүн амын 64 хувийг бүрдүүлдэг, залуусын хот хэмээн тодотголоо.

Дархан-Уул аймаг бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын гишүүн хот. Гадаадын 21 муж болон хотуудтай ах дүүгийн харилцаатай. ОХУ, БНХАУ-ыг холбосон олон улсын авто болон төмөр замтай. Дэд бүтцийн хувьд харьцангуй сайн хөгжсөн. Үйлдвэржилтийн хувьд арьс шир, ноос, ноолуур, сав баглаа боодол, барилгын материал, хувцас үйлдвэрлэл гэсэн чиглэлүүдээр ажиллаж байна. Хүнсний үйлдвэр, үр тариа боловсруулах,  талх, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явагддаг, газар тариалангийн бүс нутагт оршдог гэлээ.

 

Энэ удаагийн цахим экспод оролцож буй  Дархан-Уул аймгийн “Дархан Нэхий” компанийг Монголчууд бид сайн мэдэх билээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top