Монгол-Япон хоёр орны хамтын ажиллагааны билэг тэмдэг болон баригдсан “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2021 оны долоодугаар сарын 4-ний өдөр албан ёсоор нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгааг мэдэгдэхэд таатай байна.
“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээний дагуу ирэх 15 жилд нисэх буудлын үйл ажиллагааг хариуцан ажиллах юм.
Олон улс болон орон нутгийн бүх нислэгийг "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлаас “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу шилжүүлэх болно.
Нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх нээлтийн хүндэтгэл ёслолын арга хэмжээ долоодугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд ёслолын арга хэмжээ нь олон улсын нислэгтэй давхцаж байгаа учир УОК-ын тогтоол шийдвэрийг дагаж мөрдөх, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хүн хоорондын зай барих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулагдана.
Компани |
Веб хуудас |
Утас |
Атибус ХХК |
https://transport.ub.gov.mn |
93112245 |
Эрдэм Транс ХХК |
https://transport.ub.gov.mn›, erdemtrans_13@yahoo.com |
7710-0601, 99994944 |
Вип такси сервис |
7000-4499 |
|
Улаанбаатар такси транспорт сервис |
https://www.facebook.com/Ulaanbaatar.Taxi EZ cab application |
1800-1991 |
4. Дээрх зохион байгуулалттай холбоотой нэмж тодруулах зүйл байвал дараах хаягаар холбоо барина уу.
Утас: (976) 7128 7360, 1900-1980, 85050528
Имэйл: Info@nubia-llc.mn
Сэтгэгдэл ( 0 )