ЦАХИМ ФОРУМ: Экспортыг дэмжих “Түншлэл хөтөлбөр”-өөс  танилцуулга хийлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

 

“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж  байгаа билээ.

Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.07.02)  Монгол Улсын Жижиг, дунд салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес  эрхлэгчидтэй уулзах цахим уулзалтаар үргэлжлэн зохион байгуулагдаж байна.

 

Өнөөдрийн арга хэмжээнд  Экспортыг дэмжих төслийн "Түншлэлийн хөтөлбөр”-өөс  танилцуулга хийлээ.  

 

2020 оны есдүгээр сараас 2023 он хүртэл үргэлжлэн хэрэгжих  уг түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн экспортлогчид, экспортын боломжит аж ахуйн нэгжүүд, мөн үйлчилгээний экспорт тэр дундаа олон улсад Монгол Улсын онцлог чанарыг сурталчилж, үүгээрээ дамжуулан нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжтой соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээлэл технологийн салбарын тодорхой шалгуур хангасан, экспортлогчдын төсөл, материалд үндэслэн тусламж олгож байна.

Дэлхийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр ХХААХҮЯ-ны дэргэд хэрэгжиж буй Түншлэлийн хөтөлбөрийн эхний цонхны хүрээнд аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгогдсон бөгөөд хөтөлбөрийн 2 дахь  цонх нээгдэж, 2021 оны долоодугаар сарын 30-ны 18:00 цаг хүртэл материал авч буй аж.

 

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

 

  • 2 жилийн дундаж борлуулалт 150 сая төгрөгөөс дээш
  • Байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байх
  • Экспортын амжилттай туршлагаа бусадтай хуваалцахыг зөвшөөрсөн байх
  • Улс төрийн нөлөө бүхий этгээдүүдтэй холбоо хамааралгүй байх

 

КЛАСТЕРТ ДАРААХ ШААРДЛАГЫГ ТАВИНА.

 



 

ШУУД ҮЗЭХ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top