ЦАХИМ ФОРУМ: Баянгол дүүрэг 19 ААН, иргэний бараа, бүтээгдэхүүнийг Японы зах зээлд танилцууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

 

“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж  байгаа билээ.

Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.07.02)  Монгол Улсын Жижиг, дунд салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес  эрхлэгчидтэй уулзах цахим уулзалтаар үргэлжлэн зохион байгуулагдаж байна.

 

Өнөөдрийн арга хэмжээнд Баянгол дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төв оролцож, тус дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж иргэдийн бараа, бүтээгдэхүүний танилцуулгыг хийлээ. 

 

Тус төв нь Баянгол дүүргийн иргэд, аж ахуйн нэгж үйлдвэр эрхлэгчдийн дунд сургалт, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах мөн бизнесээ бие даан эрхлэх мэдлэгийг дээшлүүлэх, үйл ажиллагааг нь дотоод болон гадаадын зах зээлд таниулан сурталчлахад анхааран ажилладаг гэв. Түүнчлэн дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. 

 

  • Бизнес төсөл боловсруулах мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулах
  • Баянгол брэнд бий болгох, дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг олонд таниулах, сурталчлах
  • Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах (Дүүргийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх)
  • Чадвар мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх (Мэргэжлийн зөвлөгөө өгөх, тоног төхөөрөмжийн сургалтыг зохион байгуулах г.м)
  • Уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах
  • Инкубаторын үйлчилгээ үзүүлэх
  • Мэдээллийн нэгдсэн сан бий болгохоор бодит судалгаа явуулах
  • Бусад 

 

Өнөөдрийн экспод 16 аж ахуйн нэгж, гурван иргэний бараа, бүтээгдэхүүнийг Японы зах зээлд санал болгосон юм.  Тодруулбал:

 

  • Саван үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Prospek” ХХК
  • Үндэсний хувцас үйлдвэрлэгч  “Уран гоёл” ХХК
  • Мовьёос, элдэвтэй гурил зэрэг хүний эрүүл мэндэд тустай эко бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгч “Monfoodland”  ХХК
  • Ноосон хувцас  бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн  “Үлэмж цацраг” ХХК
  • Зөгийн балны үйлдвэрлэл эрхэлдэг “Оцама” нэгдэл
  • Цай үйлдвэрлэгч  “Хатад Мандал” ХХК
  • Арьс ширээр  бэлэг дурсгалын болон бусад   бүтээгдэхүүн үйлдвэрлэгч  “Морьт Хас” компани
  • Эсгийгээр, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Дэгжин гоо” брэнд
  • Дотуур хувцасны “Сара” брэнд
  • Жамц давсыг байгалиас олборлож, стандартын дагуу савлаж, бэлтгэдэг “ZML” ХХК.
  • Эсгий урлал, хивсэнцэр үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг  “Цагаан Солонго” ХХК
  • Саван үйлдвэрлэгч Spirit Of Nature
  • Зэс эдлэл үйлдвэрлэгч “Уран дөш”
  • Тэмээний цэвэр тосыг боловсруулж, үйлдвэрлэдэг  “Оточ Домч”
  • Эсгий урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Бажуна”
  • Эрүүл мэндийн ач холбогдолтой цай үйлдвэрлэгч “Ижил шарга”
  • “Эсгий брэнд”
  • Cashmere-R.Yans зэрэг компани, нэгдэл, иргэдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан юм.

Эдгээр аж ахуйн нэгжүүдийн бараа, бүтээгдэхүүнүүдийн онцлог тал нь эко бөгөөд олон улсад танигдаагүй шинэ брэндүүдийг албан ёсоор танилцуулж байгаа явдал гэж Баянгол дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвөөс тодотголоо. 

 



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top